ЭРХЭМ ЗОРИЛГО:

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй хангана.

УРИА:

"Хамтын зүтгэл
Халдваргүй ирээдүй"

АЛСЫН ХАРАА: 

Олон улсын түвшинд халдварт өвчний бодлогыг тодорхойлогч үндэсний төв болно.

ЧАНАРЫН БОДЛОГО: 

Эрүүл мэндийн нотолгоонд суурилсан чанартай тусламж, үйлчилгээг үзүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг хослуулан хөгжүүлж, үйлчлүүлэгч болон ажилчдынхаа сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС:

Хүний төлөө
Өөриймсөг сэтгэл
Санаачилгатай
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн
Тасралтгүй хөгжил

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:  

Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

  • Эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлөх болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар, бусад халдварт өвчний тандалт, сэргийлэлт, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх

  • Эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх;

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд удирдамж, зааврыг чанд мөрдөж, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах

  • Оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт шинэ технологи, инновацийг нэвтрүүлж нутагшуулах

  • Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг дэмжих

  • Эрдэм шинжилгээ, судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх

  ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилт болон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, хариу арга хэмжээ авах

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, нутагшуулах

  • Анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдийг мэргэжил зүйгээр хангах, дэмжлэгт хяналт хийх