Судалгааны зорилт:
- ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарсан санхүүжилтийг эх үүсвэр, хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч шатлал тус бүрээр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн боловсруулсан арга, аргачлалаар тооцох
- Санхүүжилтийн зарцуулалтын үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн орц, ашиг хүртэгч хүн амыг тодорхойлох
- Төр, хувийн хэвшлийн болон хандивлагч, донор байгууллагын санхүүжилтийн зарцуулалтыг тооцох
Үнэлгээний баг, үндсэн судлаачид тавих шаардлага:
Үнэлгээний ажлыг гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалт хийнэ. Сонгон шалгаруулатад үнэлгээний багаар эсхүл судлаач дангаараа оролцож болно.
Баг: Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үндэсний төв байна.
Үндсэн судлаач:
- Санхүү, эдийн засаг, эпидемиологи, нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн хөтөлбөр/төслийн удирдлага болон бодлого боловсруулалтын чиглэлээр мэргэшсэн, эрдмийн доктор ба түүнээс дээш цолтой, тухайн чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- ХДХВ, ДОХ-ын чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдлэгтэй
- Санхүүгийн зарцуулалтын болон өртөг тооцох ажлыг хийж байсан туршлагатай
- Тоо баримтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих чадвар эзэмшсэн
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай , багаар болон бие даан ажиллах чадвартай
- Олон улсын зөвлөхтэй хамтарч ажиллах
- Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Хугацаа: 3 сар
Төсөлт ажлын төсөв: 12,000,000 төгрөг
Бүрдүүлэх материал:
- Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
- Товч намтар, танилцуулга
- Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
- Хийж гүйцэтгэсэн судалгаа, үнэлгээний ажлын жагсаалт, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт
- Хэрвээ баг бүрдүүлэн оролцох бол гишүүдийн товч намтарыг хавсаргана.
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
Хаяг: Б.Оюунбэлэг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тасгийн эрхлэгч,
Утас: 95100151