ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ИХ ЭМЧ /түр орон тоо/

ажлын байранд урьж байна

  

Ажлын байрны нэр

Дархлаажуулалтын албаны их эмч

Байгууллага, тасаг нэгж

ХӨСҮТ, Дархлаажуулалтын алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Улсын хэмжээнд бүртгэгдсэн ДДУХ-ийн сэжигтэй тохиолдлын мэдээ, мэдээлэлд тандалт судалгаа, дүгнэлт хийж, хариу арга хэмжээг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний зөвлөмж, санал боловсруулах.  

Орон тоо

1 /түр орон тоо/

Боловсрол

Хүний их эмчийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх

Нарийн мэргэшил

Халдвартын эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн

Ажлын туршлага

Гүйцэтгэх албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

  • Англи хэлний дунд түвшнээс дээш мэдлэгтэй
  • Ажлын хариуцлага өндөртэй, хичээл зүтгэлтэй байх,
  • Багаар ажиллах чадвартай байх.    
  • Төрийн албан хаагчийн болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах
  • Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх

Тусгай шаардлага

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дүн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай, гүйцэтгэл сайтай ажиллах
  • Хариуцсан ажил, үүрэг даалгаврыг хариуцлагатай гүйцэтгэх, эцэслэх, эргэн мэдээлэх
  • Бүтээлч, идэвхтэй, санаачилгатай ажиллах, албаны болон байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад туслан гүйцэтгэх
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх,

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

ХӨСҮТ, Захиргаа, хүний нөөцийн алба 204 тоот

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа

2023.10.25-2023.11.03-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2019 он)
  • Бакалавр, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн дипломын хуулбар
  • Лицензийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Зэргийн үнэмлэх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Нийгмийн даатгалын лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт