Амбулаторийн тусламж үйлчилгээ

Үндсэн үйл ажиллагаа

  1. Халдварт өвчнийг оношлох, тусгаарлах, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлнэ.
  2. Хурц халдварт шар А, В,  өвчнөөр өвчилсний дараах амбулаторийн хяналтанд  ВГА- 3-6 сар, ВГВ,С,Д 1-2 жил хяналтанд байлгаж үзлэг, оношлогоо, эмчилгээнд  хамруулна.
  3. Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлттэй эмчлүүлэгчид үзлэгийн эмчид хандсаны дараа зохих шинжилгээний хариуг харгалзан хяналтанд оруулна.
  4. Вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн сэдрэлтийн үед вирусийн идвхижилттэй, элэгний үйл ажиллагаан шинжилгээнд Алат, Асат үзүүлэлтийн хэмжээ 2- с дээш сэдэрсэн тохиолдолд элэгний ужиг эмгэгийн тасагт хэвтүүлэн эмчилгээ үйлчилгээ хийнэ.

  5. Хяналтанд дахь эмчлүүлэгчдэд ажлаас түр чөлөөлөх, ажлын нөхцөл өөрчлөх болон хөнгөвчлөх, биеийн тамирын хичээл, биеийн хүчний хүнд ажлаас чөлөөлөх, цэргийн албанаас түр хугацаанд чөлөөлөх зэрэг албан тодорхойлолтыг үзлэгийн эмчийн дүгнэлт, эмчлүүлэгчийн  карт шинжилгээг үндэслэн  7 хоног бүрийн 2 дахь өдрийн 14 цагт эмч нарын  чанарын багын хурлаар хэлэлцэж өгнө.
  6. Эмчид үзүүлэх цагаа урьдчилан Эрүүл мэндийн нэгдсэн цаг захиалгын 1800-119 тусгай дугаар болон ХӨСҮТ-ийн 100 дугаарлуу залгаад  2-дугаар шугамаар ажлын өдрүүдэд 8.30-16.00 цагт холбогдон захиалж болно. 
  7. Ажлын өдрүүдэд өглөө 08.30-16.00 цагийн хооронд ажиллана.
  8. Дараах нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж байна. 
  • Халдвартын эмчийн үзлэг
  • Мэдрэл
  • Чих хамар хоолой
  • Шүдний эмч
  • Физик эмчилгээ
  • Сайн дурын дархлаажуулалт/ товлолын бус/

Шинжилгээ:

Ажлын өдрүүдэд өглөө 08.30-10.00 цагийн хооронд авч үйлчилнэ.

Биохимийн дэлгэрэнүй, вирусын маркер /А,В,С,Д/, вирусын идэвхжил,  Хеликобактер, Үе мөч, Цусны ерөнхий, шээсний ерөнхий шинжилгээг тус тус авдаг.

Шинжилгээ өгөхдөө үзлэгийн эмчид үзүүлэн шинжилгээний бичиг авч үйлчлүүлнэ. Биохими болон бусад шинжилгээний хариуг дараа өдрийн өглөө 9 цагт үүдний лавлагаанаас авна.  Хеликобактерийн шинжилгээний хариу долоо хоног бүрийн 5 дахь өдөр шинжилгээ хийгдэж 15 цагаас авч болно.

Шинжилгээ өгөхөд бүрдүүлэх зүйлс:

  • Үзлэгийн эмчээс шинжилгээний бичиг авсан байх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / сунгалт хийгдсэн байх /

Шинжилгээ өгөхийн өмнөх бэлтгэл

Биохимийн дэлгэрэнгүй болон судасны цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн урьд өдөр хэт их өөх тостой хоол, архи дарс хэрэглэхгүй байх шаардлагатай.

Өөх тос их хоол, сүүтэй цай, Архи дарс хэрэглсэн тохиолдолд шинжилгээний хариу буруу гардаг байх ба өглөө  өлөн  эсвэл 1 аяга буцалсан ус ууж болно.

Шээсний шинжилгээний шилийг буцалсан усаар сайтар угааж цэвэрлээд арчилгүйгээр хөмөрч хатаагаад таглаж бэлтгэнэ. Өглөө өлөн шээсний дунд хэсгээс шилэндээ  авна.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетын танилцуулга

Сайн дурын дархлаажуулалтын кабинет нь жилд дунджаар 6000 гаруй иргэд аж ахуйн нэгж үйлчлүүлдэг бөгөөд 2004 оноос үйл ажиллагаандаа захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн байгууллагын эмч ажилчид, оюутан сурагчид, гадаад оронд суралцах, ажиллаж амьдрахаар яваа хүмүүс, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд дархлаажуулалт хийж байна.

Одоогоор тус кабинетад

  • Гепатит А,В – вакцин
  • Сахуу татрангийн 2 т вакцин
  • MMR/улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан 3 т вакцин/
  • Шар чичрэгийн вакцин
  • Балнадын вакцин
  • Хүний энгийн иммуноглобулин зэрэг вакцин биобэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийж байна.

Вируст гепатит А -ын  эсрэг вакциныг хийлгэхийн өмнө вирусын маркер шинжилгээг өгөөд  вирус илэрээгүй үед тарина.

Вируст гепатит А-ын  эсрэг вакциныг 6 сараас 16 насны хүүхдүүдэд 6 сарын зайтай 2 удаа тарина.

Вируст гепатит В –ын эсрэг вакциныг 1992 оноос өмнө төрсөн хүмүүс В вирусын шинжилгээ өгөөд вирус илээргүй үед мөн хийлгэнэ.