2018 оны 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 01-р сарын 08

Тендер шалгаруулалтын нэр: Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 201812001

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос тус төвд 2018 онд эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур - ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000  /тавин мянган /төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.