2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмжийн биелэлт

Илэрсэн зөрчил дутагдал

Төлөвлөсөн ажил

Хугацаа

Биелэлт

1.     

Тайлант онд нийт ажилтны ээлжийн амралтын олговорыг тооцохдоо цалин хөлсний дүнд хоол унааны хөнгөлөлтийг оруулж тооцсоноос 31,136.0 мянган төгрөгийг илүү олгосон байна.

Илүү олгогдсон 31,136.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх.

II улиралд

Илүү олгогдсон 31,136.0 мянган төгрөгийг үндэсний аудитын газрын дансанд тушаасан.

- Хавсралт №1-д  2019.04.22-ны №180 тоот төлбөрийн хүсэлт/

- Хавсралт №2-д Үндэсний аудитын газрын 2019.04.03-ны өдрийн “Төсөвт төвлөрүүлэх тухай” 04/70 тоот актыг тус тус хавсаргав.

2.     

Бусад зардлын тооцооны авлагын үлдэгдэл 34,292.90 мянган төгрөг ба авлагын тооцоог хийж баталгаажуулаагүй, барагдуулаагүй олон жил дамжсан байна.

Авлагыг барагдуулах талаар төвийн хуулийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах.

2019 онд

Уг авлагын асуудал нь 2006 оноос үүдэлтэй бөгөөд Дэд захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэг өөрийн холбогдох төлбөр тооцоог төлж барагдуулсан байна.

- Хавсралт №3-д Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I дүгээр шүүхийн 2014.12.01-ны өдрийн 3233/Б тоот шийдвэрийг хавсаргав.