Хэвлэх
Хандалт: 398

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулалтад ХӨСҮТ амжилттай оролцож байна. 

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар Хан-Уул дүүргийн Крокус төвд явагдаж байна. Төвөөс Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал бөгөөд Мэргэжлийн ангийн дарга Б.Цацралт-Од, ХӨТСА-ны Гэдэсний халдвартай тэмцэх, сэргийлэх тасгийн эрхлэгч Б.Батдорж, Уушигны 1-р тасгийн нярав н.Отгонжаргал, Мэдээлэл технологийн албаны инженер Т.Цогмандах нар оролцож байна. 

Штабын сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман нар оролцлоо.

Хошууч генерал Т.Бадрал Команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ, “Команд штабын сургууль нь Улаанбаатар хотод томоохон хэмжээний газар хөдлөлт тохиолдсон үед бүх шатны төр захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуй нэгж байгууллага, төрийн цэргийн байгууллага, томилгоот хүч хэрэгсэл хэрхэн  хамтран ажиллах, харилцан ажиллагааг зохион байгуулах, нөөц боломж хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, бүх шатны төлөвлөгөөг тодотгох, боловсронгуй болгох, шинэчлэх асуудлыг хэлэлцэх зорилготой юм. Төр захиргааны байгууллагын үүрэг бол иргэдээ хамгаалах, иргэддээ үйлчлэх. Тийм учраас ард иргэдээ аливаа гамшиг, ослын үед өөрөө, өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах, харилцан бие биедээ тусламж дэмжлэг үзүүлдэг байх мэдлэг дадлагыг олгох, гамшгийн үед төр захиргааны байгууллагын удирдлага, зохицуулалтыг сайжруулахын тулд энэхүү Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.

Удирдах бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна. 

Мэдээллийн эх сурвалжийг www.nema.gov.mn