Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийхтэй холбоотой зонхилон тохиолдох асуулт/хариултууд

Асуулт1Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?

Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.

Асуулт2Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?

Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Асуулт3: Хэрэв хүүхэд дархлаажуулах үед хөнгөн өвчтэй (бага зэргийн халуунтай, ханиад, суулгалт) байвал уу вакциныг хийлгэх үү?

Хариулт3: Улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийхийг ТҮР ХОЙШЛУУЛНА.

Асуулт4: Хэрэв хүүхэд ямар нэгэн вакцин болон иммуноглобулин хийлгээд 1 сар болоогүй бол улаанбурхан,улаануудын эсрэг вакциныг хийх үү?

Хариулт4: Улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийхийг ТҮР ХОЙШЛУУЛНА.

Асуулт5: Хэрэв хүүхэд өмнө нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгээд хүндрэл өгсөн өгүүлэмжтэй бол улаанбурхан, улаануудын вакциныг хийх үү?

Хариулт5: Улаанбурхан улаануудын эсрэг вакцинийг ХИЙХГҮЙ.

Асуулт6: Хэрэв жирэмсэн бол уу вакциныг хийх үү?

Хариулт6: Улаанбурхан улаануудын эсрэг хавсарсан вакциныг ХИЙХГҮЙ.

Асуулт7: Уг вакциныг хийлгэснээр ямар хугацаанд дархлаа тогтох вэ?

Хариулт7: Уг вакциныг хийлгэснээр 5-10 жилийн дархлаа тогтоно.

Асуулт8: Энэ вакциныг хийлгэсний ач холбогдол юу вэ?

Хариулт8: Таны өөрийн болон нийт хүн амын дархлаа нэмэгдсэнээр улаанбурхан өвчний дэгдэлт гарахаас сэргийлнэ.

Асуулт9: Уг вакцин аюулгүй юу?

Хариулт9: Уг вакцин нь ДЭМБ-аар баталгаажсан вакцин учир аюулгүй.

Асуулт10: Яагаад энэ вакциныг хийлгэх ёстой вэ?

Хариулт10: Улаанбурхан өвчнөөр бяцхан дүү нар болон, дархлаа султай өвчлөмтгий хүн өвдсөнөөр нас баралтад хүргэж болох аюултай өвчин. Энэ вакциныг хийлгэснээр та өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм.

Асуулт11: Биед ямар нэгэн хариу урвал, сөрөг нөлөө байгаа юу?

Хариулт11: Дархлаажуулалтын дараа тарьсан хэсэгт хөнгөн хэлбэрийн хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэгүүд илэрч болох бөгөөд эдгээр нь 2-3 хоногт аяндаа өөрөө арилна.

Асуулт12: Яагаад нэг вакциныг олон тун хийлгэх шаардлагатай вэ?

Хариулт12: Вакцин бүрт зөвлөмж болгосон тун байдаг. Бүрэн тунд хамруулснаар хамгийн сайн дархлаа тогтоно.