Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад сурагчдын дунд бэтэг өвчний илрүүлэг хийлээ.

2019 оны 11 дүгээр сарын 5-14-ны хооронд ЗӨСҮТ, ХӨСҮТ, Монголын Хэт авиан оношилгооны нийгэмлэг, Баянхонгор аймгийн ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг хамтран Баянхонгор аймгийн Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдад  ерөнхий боловсролын сургуулийн  6-16 насны хүүхдүүдийн дунд бэтэг өвчний эрт илрүүлгийг хийж гүйцэтгэлээ. Илрүүлгээр  нийт 1977 хүүхдийг хэвлийн хэт авиан оношилгоо, асуумж судалгаанд хамруулж, элэгний бэтэг өвчний нийт 8 тохиолдлыг илрүүлж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэв.

Илрүүлгийн үед сайн дураар эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан Баянхонгор аймгийн нийт 78 иргэнийг хэвлийн хэт авиан оношилгоо, халдвартын эмчийн үзлэгт хамруулж, элэгний бэтгийн 6 тохиолдлыг шинээр илрүүлэв.

Илрүүлгийн дараа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нар, аймгийн Мал эмнэлгийн газрын төлөөллийг оролцуулсан “Уйланхайт бэтэг өвчний тандалт, эмчилгээ, оношилгоо” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, сурагчдын дунд хийсэн бэтгийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнг танилцуулав. Баянхонгор аймгийн нийт сумдын ЭМТ-ийн эмч нартай цахимаар холбогдож, сургалтанд хамрууллаа.