ХӨСҮТ-д яаралтай тусламжийн 3 автомашиныг хүлээлгэн өглөө

Монгол улсын Ерөнхий сайд, шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын бэлэн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-д ажиллах үеэр халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн автомашины хүрэлцээ муу, шинэчлэлт хийх шаардлагатай гэсэн хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад тавьсан. Өнөөдөр хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, УАЗ- Фургон маркийн 3 автомашиныг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээлгэн өглөө.