Журмын төслийг танилцуулах уулзалт боллоо. 

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратеги, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдлыг хангахадчиглэгдсэн бусад үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг хянаж-шинжлэх, үр дүн, үр нөлөөг үнэлэх зорилгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг боловсруулж, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдээс санал авах уулзалтыг 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Журам батлагдсанаар, Хяналт-шинжилгээ, үнэлгээг хариуцан зохион байгуулах зохицуулагч ажиллана.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт судалгааны алба (тус алба нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагчийн ажлын алба тул)ны дарга Хяналт-шинжилгээ, үнэлгээний үндэсний зохицуулагчийн үүргийг гүйцэтгэнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч талуудын оролцоог хангасан Хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг ажиллана.

Хэрэгжүүлэгч байгууллагын түвшинд хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан мэдээг боловсруулан, тайлагнах баг ажиллана.

Энэ уулзалтын үеэр өмнө нь батлагдсан хэд хэдэн журмыг танилцууллаа. Монгол улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 11 дугаар сарын 02 өдрийн А/08 тушаалаар Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам батлагдсан билээ. Энэ журмаар хүн, мал, амьтны халдварт өвчний дэгдэлт, байгалийн гамшиг, олныг хамарсан осол, гэмтэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээг солилцон, эрсдэлийн үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангаснаар, бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах юм.

Түүнчлэн Монгол улсын шадар сайдын 08 тоот тушаалаар батлагдсан журмын заалтуудыг үндэслэн, Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлынүеийн салбар хоорондын мэдээлэл солилцох Шуурхай сэтгүүлийн шинэчлэн боловсруулсан журмын төслийг уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Уулзалтад ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ,МХЕГ, ЗӨСҮТ, МЭҮГ гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцож санал солилцлоо.