ХӨСҮТ- ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдлагын бүрэлдэхүүн хуралдав.

ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдлагын бүрэлдэхүүн хуралдаж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулалтын хүрээнд газар хөдлөлтийн үеийн хээрийн эмнэлэг дэлгэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Гамшгаас хамгаалах сургалтыг ХӨСҮТ-н аюулгүйн талбайд зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд хатгалгааны эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлж эхэллээ.

Монголд улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэг, 2018 оноос Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм.

 

“Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сургалт боллоо.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дархлаажуулалтын талаарх мэдлэгийг сэргээх зорилгоор ХӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Амьсгалын замын цочмог халдварт өвчнүүдийн эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”