Хэвлэх
Хандалт: 800

ХӨСҮТөв, ОХУ-ын Москвагийн Г.Н.Габричевского-ын нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол улсад ОХУ-ын Москвагийн Г.Н.Габричевского-ын нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчид ажлын айлчлал хийж, улаанбурхан, улаанууд өвчний тандалт, сэргийлэлтийн талаар хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх хүрээнд улаанбурхан, улаанууд өвчний лабораторийн түргэвчилсэн оношилгооны шинэ аргыг нэвтрүүлэх, аймаг, орон нутгийн лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтэн нарыг харилцан сургах, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, шинжилгээ хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Дэлхий дахинд болон хөрш зэргэлдээ улс оронд улаанбурхан өвчин гарч буй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, улаанбурхан өвчнөөс сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтой үйл ажиллагаа юм.