Та 2019 оны  8 сарын 26-ний өдөр  Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээрэй. 

Төрийн далбаа, ХӨСҮТ-ийн туг мандуулах хүндэтгэлийн ёслол -Фото мэдээ

"Улаанбурхан, улаанууд өвчний тандалт, оношлогоо, эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Монгол улс улаанбурхан, улаанууд өвчний тахалт тархалтыг таслан зогсоох зорилтын хэрэгжүүлэх хүрээнд ОХУ-ын Москва хотын Г.Н.Габричевскийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны институттэй хамтран ажилладаг. Хамтран ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбурхан, улаануудын тандалт, оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалтыг Монгол улсад 7 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийхтэй холбоотой зонхилон тохиолдох асуулт/хариултууд

Асуулт1: Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?

Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.

Асуулт2: Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?

Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.