picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 5-р сарын 15, Даваа гариг, 14:30

1000 цагаан нөмрөгтөн чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЭМЯ-д боллоо.

1000 цагаан нөмрөгтөн чуулганы бүрэлдэхүүн хэсэг болгон зохион байгуулагдаж буй ХДХВ, ДОХ, БЗДХ-ын асуудлаарх үндэсний VII чуулган 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЭМЯ-д боллоо. Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ Улсын хэмжээнд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, эмчилгээ тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай улс ХДХВ-ын тархалт багатай орны тоонд багтдаг хэдий ч, сүүлийн 5 жилд тууштай буурахгүй, нийт халдварт өвчний тогтмол 28-40 гаруй хувийг эзэлж байна. Бид үүнийг бууруулах үүднээс Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогодоо тодорхой заалт оруулж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг батлууллаа. ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд жилд дунджаар 5 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг бөгөөд 56,6 хувийг улсын төсвөөс, 40,8 хувийг олон улсын байгууллагуудаас, 2,6 хувийг хувийн салбарын санхүүжилтээр шийдвэрлэж байна хэмээн онцоллоо.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 08, Баасан гариг, 09:33

АКАДЕМИЧ П.НЯМДАВААГИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

alt

Вирүс судлалын тулгамдсан асуудлаар 2 жил тутамд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж эхэлснээс хойш 16 дахь удаагийн хурал 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Кемпинский зочид буудалд болж байна. Вирүс судлалын тулгамдсан асуудлын чиглэлээр манай улсад болон дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудлаар эрдэмтэн, судлаачид дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, мэдлэг туршлагаа хуваалцдаг уламжлалтай.

ЭМЯ, Монголын Анагаах Ухааны Академи, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон мэргэжлийн бусад холбоодуудтай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн Вирүс судлалын тулгамдсан асуудлууд эрдэм шинжилгээний Үндэсний бага хурлыг Монгол Улсын хүний гавьяат эмч, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, Анагаах Ухааны доктор, профессор П.Нямдаваагийн 70 насны ойд зориулж байгаагаар онцлог юм.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 06, Лхагва гариг, 16:46

СҮРЬЕЭГИЙН МЭС ЗАСЛЫН БАГИЙГ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ

alt

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчид 2017 оны есдүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ-д зочиллоо. Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгүүд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран 2016 оноос Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа төслийг хэрэгжүүлж эхэлсэнбилээ. Энэ удаа Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэгийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй ирж уг төслийн 2 дахь шатыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм. Монгол Улсад хийгдсэн Хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын хүн амын дундах уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт нь жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн тохиолдлоос 3 дахин өндөр гарсан. жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүрьеэ нь Монголд бүртгэгдэж буй халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 9-р сарын 06, Лхагва гариг, 16:41

ТОМУУГИЙН ХАРУУЛДАН ТАНДАЛТЫН НЭГЖҮҮДИЙН УУЛЗАЛТ СЕМИНАР БОЛЖ БАЙНА

alt

ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн уулзалт, семинар 2017 оны есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болж байна. Семинарыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн Халдварт өвчны тандалт судалгаа хариуцсан дэд захирал Б.Цацралт-Од нар товч үг хэллээ.

Томуу болон амьсгалын замын бусад вирүсийн шалтгаантай халдвар нь манай улсад жил бүрийн хавар, намар, өвлийн улиралд хүн амын дунд дэгдэлт хэлбэрээр гарч, хүн амын дундах хөдөлмөрийн чадвар алдалт болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг нэмэгдүүлж, ялангуяа бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. Томуу нь үүсгэгчийнхээ хэт хувьсамхай чанараас шалтгаалан улс орон, бүс нутаг, дэлхий нийтийг хамарсан дэгдэлтийг үе үе үүсгэж, эрүүл мэнд болон эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин билээ.
Манай улсын томуугийн тандалтын тогтолцоо сүүлийн 10 гаруй жилд тогтвортойгоор хөгжиж ирсэн.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2017 оны 7-р сарын 28, Баасан гариг, 15:42

alt

ЭМНЭЛЭГИЙН АЖИЛТНУУДАД С ВИРУСИЙН  ЭМ БЭЛЭГЛЭВ.

Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий Элэг бүтэн Монгол€ үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх, В, С вирусын халдвараас сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлагыг өөрчлөх, уг вирусын халдварыг илрүүлэх илрүүлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлж Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Эм Импекс концерноос С вирусийн My Hep My Dekla эмийн 3 хүн тунг эмнэлэгийн ажилтнуудын эмчилгээнд зориулж бэлэглэлээ.

 


Хуудас 137-с 7

Санал авч байна

Одоогоор санал авах мэдээлэл байхгүй байна.

Ажиллах цагийн хуваарь

Ажлын өдөр: 8.00-15.00

Амралтын өдөр: Бямба, Ням

Хүлээн авах: 24/7

Түргэн: 24/7

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам-Ян-Жүгийн гудамж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Утас: Утасны жагсаалт

Лавлах утас: 100        

08:30-15:30 цагийн хооронд ажиллах лавлах утас: 11-455388, 11-453849 

info@nccd.gov.mn

Санал гомдол

Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Санал гомдолоо бичнэ үү:

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр2789
mod_vvisit_counterӨчигдөр1564
mod_vvisit_counterЭнэ долоо хоног9245
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног13954
mod_vvisit_counterЭнэ сар35905
mod_vvisit_counterӨнгөрсөн сар60716
mod_vvisit_counterНийт өдөр3278029

Зочин

Манайд 37 зочид онлайн

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Холбоосууд

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он