picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 3-р сарын 16, Баасан гариг, 14:49

Мэдээлэл        2012.03.16

2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд ХӨСҮТ-д ажиллаа.

Сонгогдсон дөрвөн газарт 11-15 охидод тарьж байгаа хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт нийт дүнгээрээ 71.8%-тай явагдаж байна.

1996 оны 3 дугаар сарын 12-оос 2001 оны 3 дугаар сарын 11-ны хооронд төрсөн 11-15 насны охид ХӨСҮТ дээр сайн дураараа хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтанд хамрагдаж болно. Энэ талаар 451798 дугаарын утаснаас лавлах буюу ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн 101 тоот өрөөнд ирж тариулж болно.

Энэ долоо хоногт ХДХВ-ийн халдварын 106 дахь тохиолдол бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдол нь идэвхтэй тандалт судалгаагаар илэрсэн бөгөөд 35-39 насны, эрэгтэй хүн байна. Одоогоор халдварын үе шатандаа байгаа. Тархварын судалгаа үргэлжлэн явагдаж байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба

 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 00:00

Халдварт  Өвчин Судлалын  Үндэсний Төв                                   

Эрүүл Мэндийн Сайд Н.Хүрэлбаатар  болон ЭМЯ-ны удирдах ажилтнууд өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаа.      

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тус төвийн ажил байдлын талаар танилцуулав.

     ЭМСайд тус хамт олны төлөөлөлтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, дараах ажилд анхаарал хандуулж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 14:56

Улаанбурханы халдвар

ОХУ: Тус улсын 47 мужид улаанбурханы  халдвар бүртгэгдсэн байна. Улаанбурханы эсрэг вакциныг эрсдэлт бүлэг болох эрүүл мэндийн ажилчид, багш, оюутан, худалдааны ажилчид гэх мэт хүмүүст хийсэн байна. Дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакциныг 12 сартай, 6 настайд 2 тунгаар дархлаажуулж байна.

Англи: 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Wirralхотод сэжигтэй 12, Liverpoolхотод батлагдсан 25, сэжигтэй 32 Merseysideхотод батлагдсан 48, сэжигтэй 37 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Тайвань: 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар: Энэтхэгээс ирсэн 21 настай оюутанд халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр улаанбурханы халдвар авсан нь батлагдсан байна.

Эх үүсвэр: www.promedmail.org

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 11:02

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын мэдээ

2012.3.15

Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор 2 дугаарт, нас баралтын 4 дүгээрт орж байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008 онуудад 10,000 хүн амд 1,23-1,55 промиль болж цаашид өсөх хандлагатай байна.

Хүний хөхөнцар вирусын эсрэг вакциныгдэлхийн 114улс оронд хэрэглэж, 25 улс орон дархлаажуулалтын товлолд оруулсан байна.  Энэхүү вакцин нь 2006 оны 6 сард бүртгэгдэж АНУ-ын Хүнс,Эмийн газраас лиценз авч, 2007 онд ДЭМБ, Европын Холбооны Эмийн Агентлаг аюулгүй чанарын баталгааг авсан.

Дэлгэрэнгүй...
 
PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 3-р сарын 15, Пүрэв гариг, 10:51

Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын хамралтын мэдээ

Мэдээ 2012.3.14-ны байдлаар

3-р сарын 14-ны байдлаар дархлаажуулалтанд хамрагдвал зохих нийт 14228 охидоос  67,8%ньвакцинд хамрагдсан байна.Өмнөговь аймгийн дархлаажуулалт 84,2%хувьтай, Сэлэнгэ 59,5%, Багануур 67,5%, Баянгол 60%-тайявагдаж байна.

Дархлаажуулалтын явцад урвал хүндрэлийн ноцтой тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мэдээ 2012.3.13-ний байдлаар

2012 оны 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд сонгогдсон  4 газарт тарьж байгаа хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалт 53.7%-тай явагдаж байна. Өмнөговь аймагт 70.9 хувьтай вакцинжуулж байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 135-с 121

Санал авч байна

Одоогоор санал авах мэдээлэл байхгүй байна.

Ажиллах цагийн хуваарь

Ажлын өдөр: 8.00-15.00

Амралтын өдөр: Бямба, Ням

Хүлээн авах: 24/7

Түргэн: 24/7

Манай хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нам-Ян-Жүгийн гудамж, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Утас: Утасны жагсаалт

Лавлах утас: 100        

08:30-15:30 цагийн хооронд ажиллах лавлах утас: 11-455388, 11-453849 

info@nccd.gov.mn

Санал гомдол

Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Санал гомдолоо бичнэ үү:

Манай сайтад

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1383
mod_vvisit_counterӨчигдөр1073
mod_vvisit_counterЭнэ долоо хоног13388
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног12613
mod_vvisit_counterЭнэ сар36157
mod_vvisit_counterӨнгөрсөн сар56060
mod_vvisit_counterНийт өдөр3161986

Зочин

Манайд 41 зочид онлайн

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Холбоосууд

Баннер
Баннер
Баннер
Баннер
Баннер

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он