picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 13:25

Хүүхдийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулах нь үр дүнтэй байна.

Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааны 2017 оны тайлангийн хурал 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Контенинтал зочид буудалд боллоо.

ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Австралийн Мельбурнийн их сургуультай хамтран Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ судалгааг 2015 оноос эхлэн хийж байгаа билээ. Судалгаанд пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттай нэвтрүүлж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв, нийслэлийн Баянзүрх, Сү

хбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдүүдээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийг хамруулж, тэднээс асуумж авах, хамар залгиурын арчдас авах, цээжний рентген зураг авах, цусанд шинжилгээ хийх замаар эмнэлзүйн нарийн шинжилгээ хийснээр уушигны хатгалгаа өвчнийг үүсгэж байгаа пневмококкийн халдварын талаар нарийвчилсан мэдээлэлтэй болох юм.

Тайлангийн хурлаар судалгааны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа, үр дүн, анхаарах асуудал, цаашдын төлөвлөгөөний талаар болон пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттай нэвтрүүлж байгаа байдал, дархлаажуулалтын хамрагдалтын асуудлаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.

Судалгааны эхний үр дүнгээс харахад хүүхдүүдийг пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамруулснаар уушигны хатгалгаа өвчин тусахаас 40 хүртэл хувиар бууруулах боломж байгаа нь нь нотлогдож байна. Тухайлбал, пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакцинд хамрагдаагүй нэг хүүхэд ханиад хүрээд хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд 1,9 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байхад, вакцин хийлгүүлсэн хүүхдийн өвчлөл хөнгөн байж, гарах зардал нь ердөө 38 мянган төгрөг болж байна.

Ийнхүү Засгийн газраас Пневмококкийн эсрэг ПЭВ-13 вакциныг үе шаттайгаар ээлж дараалалтай нэвтрүүлэх шийдвэр нь үр дүнтэй болох нь харагдаж байна.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он