picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 00:00

Халдварт өвчний мэдээ (2011.10.17 өдрийн байдлаар)

Үндэсний статистикийн  хорооноос мэдээлж байгаагаар 2011 оны эхний 9 сарын байдлаар нийт 29.3 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх оны мөн үеэс 49 хүн буюу 0,2 хувиар өссөн байна. Харин гар хөл амны өвчин 80.3%, мөөгөнцөр 64,2%, цусан суулга 38.6%, трихомониаз 16.0%, заг хүйтэн 11.6%, сүрьеэ 4,7%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

40 дэх долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн дотор томуу томуу төст өвчин 4.1%, Улаанбаатарт 4,3%, аймгуудад 3.8%-тай байна. Тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцонд хийсэн шинжилгээгээр томуугийн вирүс илрээгүй байна.

Орон нутгийн тандалтын нэгжүүдээс ирүүлж байгаа мэдээгээгээр 249 шарлалттай хамшинж мэдээлэгдсэн нь вирүст гепатит цаашид үргэлжлэн гарах хандлагатай байна. ХӨСҮТ-ийн клиникт 583 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагын 405 нь цочмог хэлбэрийн А вирүст гепатит байна. 

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаар өнгөрсөн долоо хоногт 572 хүн үйлчлүүлсэнээс бэлгийн замаар дамжих халдварын 46 өвчлөл илэрч эмчилгээ хяналтанд орлоо. ХДХВ-ийн 98 дахь тохиолдол энэ оны 9 дүгээр сарын 13-нд батлагдсан тухай бид тухайн үед нь мэдээлж, сайтад тавьсан байгаа.

Сүрьеэгийн тандалт судалгааны албаар  139 хүн үйлчлүүлсэнээс, сүрьеэгийн 7 тохиолдол шинээр оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдварт өвчний Гадаад мэдээ

Улаанбурханы халдвар     2011.10.10

2008 оны байдлаар дэлхийд нийт 164 000 хүүхэд улаанбурханы халдвар авсан байна. 

Англи улсын Кент хотод 2011 он гарсаар 62 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвараас сэргийлэх вакцинжуулах ажлыг зохион байгуулаад байна.

Швейцарь улсын Женев хотод 2003-2010 он хүртлэх хугацаанд нийт 161 тохиолдол мэдээлэгдсэн ба ихэвчлэн 10-14 насныхан халдвар авсан байна.

Европийн холбоо: 2011 оны эхний 7 сарын мэдээллээр ДЭМБ-ын гишүүн 40 оронд уг халдварын батлагдсан 26025 тохиолдол бүртгэгдэн ба халдварын ихэнх тохиолдол Франц улсаас мэдээлэгдсэн байна. Вирүсийн генотипийн тодорхойлоход D4ген давамгайлж тархсан байна.

Африк: Тус бүс нутгийн улс оронд 2011 оны эхний 9  сарын байдлаар 103 000 тохиолдол бүртгэгдсэн ба Нигери улсад 17 428, Замби улсад 5397, Этиоп улсад 2 902, Конго удсад 1100 тохиолдол тус тус мэдээлэгдээд байна.

Америк тив: Тус бүс нутагт хамгийн сүүд 2002 онд уг халдварын тохиолдол мэдээлэгдсэн байна. АНУ-д 213, Эквадорд 41, Бразилд 18, Колумбид 7, Мексикт 3, Чилид 6 тохиолдол тус тус мэдээлэгдээд байна.

Мэдээллийн эх үүсвэр: who.int

Баруун нилийн вирүсийн халдвар      2011.10.01

ОХУ-ын Волгоград хотод баруун нилийн вирүсийн халдвар авсан 56 хүн бүртгэгдсэний 13 нь өөр мужаас ирсэн хүмүүс ба ихэвчлэн 17-60 насныхан байна. ОХУ-д өнгөрсөн онд уг халдварын нийт 527 тохиолдол мэдээлэгдсэний 400 тохиолдол нь тус хотод бүртгэгдсэн байна.

    Мэдээллийн эх үүсвэр: www.promedmail.org

Менингитийн халдвар     2011.10.03

ОХУ-ын Екатринбург хотын 178-р сургуульд менингитийн халдварын 2 тохиолдол мэдээлэгдсэн ба өвчлөл бүртгэгдсэн ангид 14 хоногийн турш хөл хорио тогтоосон байна.

 

Мэдээллийн эх үүсвэр: www.healthmap.org

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он