picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 10-р сарын 24, Даваа гариг, 15:30

Вирүст гепатит өвчинтэй тэмцэх сэргийлэх

арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Улсын хэмжээндэхний 9 сарын байдлаар Вирүст хепатит өвчний 8138 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 29.3ногдож байна. Өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхээс 4635 тохиолдол,10000 хүн амд ногдох өвчлөл 16.5-аар нэмэгдсэн байна.

   Вирүст хепатит өвчнийгбүтцийн хувьд авч үзвэл: цочмог А хепатит - 90.6 хувь, цочмог В хепатит- 6.7, цочмог С хепатит 1.2 хувь, бусад цочмог хепатит -1.5 хувийг тустус эзэлж байна. Цочмог А хепатитБаян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, хотод өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотодэнэ 9 дүгээр сард вирүст хепатит өвчний 523 тохиолдолбүртгэгдэж, 2011 оны эхний 9 сарын байдлаар 2537 тохиолдол бүртгэгдээдбайна. Нийт өвчлөлийн 2053 (80.9%) нь цочмог гепатит А, 311 (12.2%) нь цочмоггепатит В, 52 (2.1%) нь цочмог гепатит С, 121 (4.8%) нь бусад хепатитаарөвчилсөн байна. Нийт хепатит өвчлөлийн дотор цочмог А хепатитийн өвчлөлдийлэнх хувийг эзэлж байна. Насны бүтцийн хувьд 0-14 насны хүүхдэд зонхилонтохиолдож байна. Өвчлөлийн 68.9%-ийг бага насны хүүхэд эзэлж байна.

Хөвсгөл аймагт2011 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн нийт 1252 тохиолдлынхалдварт өвчний 47,7 хувийг вирүст хепатитийн өвчлөл эзэлж байгаа бөгөөднийт гепатитын өвчлөлийн 45,4 хувь нь А хүрээний вирүсээр үүсгэгдсэн байна.

Өвөрхангай аймагт2011 оны 9 сарын байдлаар вируст хепатитийн 503 тохиолдол бүргтгэгдсэнбайна. Өвчлөлийн газар зүйн байршлаар авч үзвэл Гучин-Ус, Төгрөг, Өлзийт,Арвайхээр, Уянга зэрэг сумдаас голомтлон гарч, өвчлөлийн голомтын индексийгсумдаар авч үзвэл Гучин-Ус 2.1, Төгрөг 2,0 Уянга 2.2, Бат-Өлзий, Баянгол,Нарийнтээл, Арвайхээр сумдад 1.5 байна.

    Дээрх байдалд дүгнэлт хийж бүх аймаг, нийслэлийн холбогдох газруудад ХӨСҮТ-өөс урьд нь хүргүүлсэн дараах зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид эрчимжүүлэх шаардлагатай байна.

Хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж  

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газар

1.    Монгол улсын Засгийн газрын 2011 оны  108-р тогтоолоор батлагдсан “Халдварт Өвчинтэй Тэмцэх Үндэсний Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг  Эрүүл Мэндийн Газар, Мэргэжлийн хяналтын албатай хамтран боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавих.

2.    Баталгаажилтгүй  хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай гудамж талбайд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй иргэдийн гар дээрээс худалдаалахыг таслан зогсоох.

3.    Сургууль, цэцэрлэгийн нягтралыг багасгах, эрүүл ахуйн норм, нормативийг мөрдүүлэх.

4.    Хүн амыг унд, ахуйн хэрэгцээний цэвэр усаар хангах, төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчинд 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох.

5.    Орчны болон хөрсний бохирдлыг багасгах, хог, бохир усыг ил задгай асгахгүй байх, хур хог хаягдлыг зайлуулах  ажлыг тогтмол хийж, хяналт тавих.

6.    Дэвсгэр нутгийнхаа хүн амын дунд бүртгэгдэж байгаа вирустгепатит өвчний тархалтын шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлд эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гаргуулж, өвчлөлийн байдал,тэмцэх,сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээг Иргэдийн хурлаар авч  хэлэлцэн, таслан зогсоох талаар дорвитой ажил зохиох.

7.    Гэдэсний халдварт өвчнийг оношлох, эмчлэн сэргийлэхэд шаардагдах эм, урвалж бодис оношлуур, голомтын ариутгал халдваргүйтгэл, шавьж мэрэгч устгал, сургалт сурталчилгааны төсөвлөсөн зардлын зарцуулалтанд хяналт тавих.

8.    Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар

1.    Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ЭМНХС-ын 1999 оны 309 тоот, ЭМС-ын 2002 оны 198 тоот, 2010 оны 102 тоот тушаалын заалтыг хэрэгжүүлэн ажиллах.

2.    Гэдэсний халдварт өвчин ихсэж байгаатай уялдуулан урьд нь хүргүүлсэн заавар зөвлөмжийн дагуу өвчний сэжигтэй  хүүхдүүдийг нэг бүрчлэн эмчийн үзлэгт оруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ голомтын арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх.

3.    Балнадын нян тээгч, урьд өмнө нь балнадаар өвчлөгсдийн судалгааг шинэчлэн гаргаж,  хяналтанд авах.

4.    Айл өрх, албан байгууллагыг шаардлага хангасан жорлон, бохирын цэгтэй болгох дэс дараалсан арга хэмжээг авч, шавьж, ялаа авгалдайн устгалыг чанартай зохион байгуулах.

5.    Өвчлөлийн байдалд дүн шинжилгээ хийж, засаг захиргааны байгууллагадаа мэдэгдэж,  усан хангамж, ус, хөрс, хүнсний аюулгүй байдлыг хангуулах асуудлыг  тавьж шийдвэрлүүлэх.

Аймаг, нийслэлийн Боловсролын газар

1.      Сургууль, цэцэрлэгийг хүчин чадалд нь тохирсон хүүхэдтэй байлгах.

2.      Хүүхдийн эрүүл мэндийн байдалд эмч, багш нар өдөр бүр ажиглалт хийж, халдварт өвчний сэжигтэй үед хүүхдийг цэцэрлэг, хичээлээс чөлөөлж, өрхийн эмчид үзүүлэх, өвчтэй хүүхэдтэй хавьтал болсон хүүхдүүдэд эмчийн үзлэгийг заавал хийлгэх.

3.      Цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх/угаалтуур, суултуурын тоог нэмэгдүүлэх/

4.      Хүүхдийн байгууллагын ариутгал, халдваргүйтгэлийн бодис цэвэрлэгээний материалын хангамжийг сайжруулах.

5.      Гал тогооны ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөж аяга тавгийг зөв угааж, шарах, буцалгах, жигнэх аргаар ариутгах.

6.      Халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийлгэх.

7.      Хүүхдийн байгууллагын орчны ариун цэврийг сайжруулж, хатуу хог хаягдлыг тагтай саванд хийх, орчиндоо сар бүр цэвэрлэгээг хийх.

8.      Хүүхдийг цэвэр, аюулгүй, баталгаатай хоол хүнс, ундны усаар хангаж байгаад хяналт тавих.

9.      Хүүхдийн байгууллагын захирал, эрхлэгч, эмч, багш, туслах багш, нийгмийн ажилтан, үйлчлэгч нарт А вируст гепатит, цусан суулга, хоолны хордлогот халдвар, энтеровируст цэврүүт тууралт бүхий стоматит өвчний үед хүүхдийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, халдваргүйтгэлийн бодисыг найруулах, хэрэглэх халдвар хамгааллынталаармэдлэгийг сайжруулахсургалтыг ажлын байранд зохион байгуулах.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 

ИНТЕРНЕТ МЭДЭЭ

Шувууны томуугийн халдвар   2011.10.10

   Индонез улсын Эрүүл мэндийн яамнаас шувууны томуугийн А/Н5N1/ вирусын халдварын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Баруун Жакарта мужид амьдардаг 1 настай эмэгтэй хүүхэд 8 дугаар сарын 8-ны өдөр шинж тэмдэг илэрч, 15-ны өдөр эмнэлэгт хэвтэн, 25-ны өдөр нас баржээ.

   Тус улсад 2006 оноос хойш шувууны томуугийн халдварын 179 тохиолдол батлагдснаас 82.1% нь нас баржээ.

Мэдээллийн эх үүсвэр: who.int

Сальмонеллёзын дэгдэлт   2011.10.19

   ОХУ-ны Братскед 40 гаруй хүүхэд гэдэсний цочмог халдвар сальмонеллёзын улмаас эмнэлэгт хэвтжээ. Урьдчилсан мэдээгээр, халдвар дамжсан хүчин зүйл нь орон нутгийн чихрийн цехэд үйлдвэрлэсэн эклер байж болзошгүй байна. Эклерийг бэлтгэхэд өндөг ордог байна. Эдгээр хүүхдүүдэд “Гэдэсний цочмог халдвар” онош тавигдсан ба сальмонеллёзын халдвар болох нь лабораториар батлагдсан байна.

    Энэ оны 10 сарын 7-ны өдөр Свердловск мужийн “Родничок” цэцэрлэгт мөн 80 орчим хүүхэд нэгэн ижил оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он