picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Нэгдсэн лабораторийн албаны танилцуулга

ХӨСҮТөвийн Нэгдсэн Лабораторийн Албаны лабораториуд нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  1. Аймаг, дүүргийн лабораторийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах, заавар гарын авлага боловсруулах  төгсөлтийн өмнөх болон дараах урт, богино хугацааны сургалтууд зохион байгуулах.
  2. Халдварт өвчнийг лабораториор оношлох, эмчилгээний явцыг хянах шинжилгээ хийх,
  3. Халдварт өвчний  дэгдэлтийн үед тандалтын ажиллагаанд оролцож  үүсгэгчийг тогтоох
  4. Микробиологийн чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа шинжилгээ хийх, лабораториудын чанарын гадаад хяналтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
  5. Халдварт өвчин, вирүс, нян судлалын асуудлаар хамтарсан болон бие даасан эрдэм-шинжилгээ судалгааны  ажил гүйцэтгэх, олон улсын болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, онол практикийн хурал зохион байгуулах
  6. Гадаад, дотоодын байгууллагуудын хүсэлтээр эрүүл мэндийн дүгнэлт гаргах, урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээнүүд хийх

Тус албаны бүрэлдэхүүнд дараах   6 лаборатори ордог.Үүнд:

1.      Вирүс судлалын лабораторийн тасаг

               -    Амьсгалын замын вирүс судлалын лаборатори

               -    Улаан бурханы лаборатори

               -    ХДХВ-ийн лаборатори

2.      Нян судлалын лабораторийн тасаг

-       Амьсгалын замын халдварын лаборатори

-       Гэдэсний халдварын лаборатори

-       Бэлгийн замаар дамжих халдварын лаборатори

-       Тэжээлт орчны лаборатори

-       Эрүүл зүйн лаборатори

3.      Клиник-биохимийн лабораторийн тасаг

-       Биохимийн лаборатори

-       Гематологийн лаборатори

4.      БЗДХ-ын  лабораторийн тасаг

                -   ВГ-ын ийлдэс судлалын лаборатори

                -   БЗДХ-ын ийлдэс судлалын лаборатори

                -   Бруцеллёзын лаборатори

     5.  Вирүст гепатит, энтервирүсийн лабораториийн тасаг

                       -вирүст гепатитын лаб

                       -энтервирүсийн лаб       

           6.  Шимэгч судлалын лабораторийн тасаг

НЛА-нд  нян судлаач, вирүс судлаач, клиник биохимийн эмч, биологч,био анагаах судлаач  27, лаборант 33, туслах ажилтан  14  нийт 74 хүн ажилладаг ба АУ-ны доктор 4, АУ-ны магистр 7, тэргүүлэх зэргийн эмч 2, ахлах зэрэгтэй эмч 2  докторант 4 байна.

2008, 2009 онуудад  халдварт өвчний оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж дэвшилтэт технологуудыг нэвтрүүлсэн. Тухайлбал вирүс судлал, нян судлалын  лабораториудад орчин үеийн молекул биологийн арга болох бодит хугацааны полимеразын гинжин урвалын арга, вирүсийн нуклеотидийн дараалал /гений/ тогтоох секвенсер, ХДХВ-ийн лабораторид вирүсийн ачаалал тодорхойлох арга, нян судлалын лабораторид нян өсгөвөрлөх автомат “Bactek”, нянг биохимийн шинжээр нь ялган дүйх “Vitek” тогтолцоо /бүрэн автомат/, биохимийн бүрэн автомат анализаторуудыг үйл ажиллагаандаа  нэвтрүүлэн ажиллаж  байна.

Манай 5 лабораториуд  жилд дунджаар 93 000-100 000 хүний 500 000-525 000  шинжилгээ хийж байна.     

       Вирүс судлалын  лаборатори нь  ХДХВ/ДОХ, томуу, улаанбурханы лаборатори гэсэн 3 нэгжээс бүрддэг,5 их эмч, 3 микробиологич, 4 лаборант, 2 шил угаагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг баүүнээсАУ-ы доктор 2, АУ-ы магистр 4 байна.

        Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа вирүст халдвар түүний дотор улаанбурхан, улаанууд, гахай хавдар, салхин цэцэг, томуу-томуу төст өвчин, ХДХВ/ДОХзэрэг халдваруудын лабораторийн баталгаажилт, ялган оношлогоог хийхээс гадна дархлал тогтоцын байдлыг үнэлэн дүгнэх, лабораторидсуурилсан тандалтыг  боловсронгуй болгоход чиглэгдсэн судалгаа шинжилгээний ажлыг хийдэг. Томуу, респиратор синцитиаль вирүс,  риновирүс, короновирүс, хүний метапневмония, аденовирүс, иж томуугийн вирүс, энтервирүс, боковирүс зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийг  мультиплекс бодит хугацааны ПГУ-ын (Real timePCR) шинжилгээгээр  тодорхойлж, салхин цэцэг, херпес вирүсийн ДНХ илрүүлэх шинжилгээг уламжлалт ПГУ-ын аргаар хийж байна. 2007 оноос эхлэн Хонг Конгийн Нийгмиййн Эрүүл Мэндийн лавлагаа лабораторийн гадаад хяналтанд хамрагдаж, 2009 оны 5 сард томуугийн вирүсийн генетик хэвшинжүүдийг тодорхойлж  чадах хүчин чадалтай дэлхийн 150 лабораторийн жагсаалтанд бичигдэж, ДЭМБ-ын итгэмжлэгдсэн лабораторын шаардлагыг хангасан.

Жилд  дунджаар 300-400 орчим томуугийн вирүсийг эсийн өсгөвөрт  ялгаж HA, NA, M уургийн генийнөвөрмөцдараалалтогтоох сиквэнс хийж, вирүсийн эмийн бодист тэсвэржилт болон тархалтын молекул эпидемиологийн дүгнэлт гаргадаг.

2009 онд томуугийн A/H1N1/v цар тахлын вирүсийн 8 гений бүрэн дараалалыг тогтоон “Гений Сан”д бүртгүүлээд байна. 

Улаанбурханы Үндэсний Лавлах Лаборатори нь хүчин чадлын хувьд НДББүсийн хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн лабораторийн нэг болон ажиллаж байна.

ХДХВ/ДОХ-ын лаборатори нь ХДХВ 1, ХДХВ 2 тодорхойлох шинжилгээг жилд дунджаар 50000 орчим сорьцонд иммунохромотограф, цус наалдуулах болон

фермент холбоот эсрэгбиеийн урвалаар хийж, иммунблотингийн шинжилгээгээр  нийт 62 ДОХ/ХДХВ-ийн халдварын тохиолдолыг баталгаажуулаад байна. ХДХВ-ийн халдварын эмнэлзүйн оношийг вирүсийн ачаалал буюу тоон үзүүлэлтээр нарийвчлан тогтоож, эмчилгээний үр дүнг хянаж, түүнчлэн дагалдах халдваруудын үүсгэгчид болох Эпштэйн Баррын вирус, токсоплазм, цитомегаловирус зэргийг тодорхойлж байна.

Вирүс судлалын лаборатори нь 2007 оноос эхлэн  Хонг Конгийн НЭМ-ийн лабораториос зохион байгуулж байгаа гадаад хяналтанд  тогтмол оролцож байна.

Нян, судлалын лаборатори нь  Тус лабораторид  10  их эмч, 10 лаборант, 4 туслах ажилчин ажилладаг ба магистр цолтой, тэргүүлэх, ахлах зэрэгтэй 5 эмч байдаг. 2 эмч доктрантурт суралцаж байна.

жилд 50 000 гаруй сорьцонд бичилхаруур, нян өсгөвөрлөж, ялган дүйх, ийлдэс хүрээ болон антибиотик мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ хийдэг.

Манай оронд зонхилон тохиолдох 20-иад төрлийн үүсгэгчийг тогтоож, шаардлагатай тохиолдолд  300 гаруй үүсгэчийг биохимийн шинжээр ялган дүйж, ПГУ ын аргаар оношлох чадвартай.

Тус лаборатори нь голомтлон гарсан нянгийн гаралтай хоолны хордлогт халдвар, нярайн халдвар, эмнэлгээс шалтгаалах халдвар болон агаар дуслаар дамжих халдваруудын үед үүсгэгчийг тогтоон, халдварын голомтыг таслан зогсоох оновчтой арга хэмжээ авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.

Нян судлалын лаборатори нь гонококк ба пневококкийн олон улсын лавлагаа лабораторитой холбоо тогтоон ажиллаж байна. Нян судлалын лаборатори нь, гэдэсний халдвар, агаар дусал болон эрүүл зүйн лабораториуд нь I-р зэрэглэлийн горимоор ажилладаг ба II-р зэрэглэлийн 1 лабораторитой. 2010 оноос Австралийн Гонококкийн лавлагаа лабораторитой холбоо тогтоосон ба чанарын гадаад хяналтад хамрагдаадбайна

 Клиник биохимийн лаборатори нь:Гепатит, сүрьеэ болон бусад халдварт өвчнүүдийн үед цус, тархи нугасны шингэн, плеврийн шингэн, шээс зэрэгт клиник эс зүйн болон биохимийн шинжилгээнүүдийг жилдээ нийт 54000 сорьцонд 13-26 үзүүлэлтээр хийдэг.Тус лаборатори нь 3 их эмч, 13 лаборант, 2 үйлчлэгчтэй ажиллаж байгаа болно.   

 Тус лаборатори нь Infegra plus, chimex-180 маркийн биохимийн бүрэн автомат анализатор, хагас автомат human-2000 анализатор, гематологийн XS-800i, Standart-a гематологийн автомат анализатор, шээсний COBAS хагас автомат анализатор ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.Чанарын гадаад хяналтанд 1999 оноос хамрагдан 2008 оноос ЭМЯ ,Япон улстай хамтран хийж байгаа гадаад хяналтанд тогтмол оролцон 105 лабораториос мөнгө,хүрэл медаль авч ажиллаж байна.

        БЗДХ-ынлаборатори  нь ХДХВ,БЗДХ ийн нян судлал,сийлдэс судлал  гэсэн лабораториудтай4их эмч 5лаборантын орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. фермент холбоот эсрэг биеийн урвалаар /ФХЭБУ/ гепатитын  вирусийн маркер HBsAg, anti HCV, anti HBcIgM, anti HBs, anti HDV, H.Pylori тодорхойлох, 

ПГУ аргар гепатитын вирүсийн нуклейн хүчил тодорхойлох,вирүс тоолох шинжилгээнүүдийг жилд дунджаар 60000 орчим хүнд 160000 сорьцонд хийж байна.

Тэмбүүгийн үүсгэгчийг хурдавчилсан арга, цус наалдуулах болон ФХЭБУ, ПГУ-ийн шинжилгээний аргуудаар, лимфоцит эсийн дэд бүлгүүдийн тоог (СD4, CD8, CD3, CD4/CD8)  иммуноцитометрийн автомат анализатор “BD Facs Count” аппаратын тусламжтайгаар тус тус тогтоон дархлалын түвшинд үнэлэлт өгөн хяналт тавьдаг.Энтервирүсийн лаборатори: 2010 оны 7 сард байгуулсан 1 билогч 1лаборант ажиллаж байна. Энтеровирүс ялангуяа полиовирүсийг молекул биологийн (PCR) аргаар оношлож байна. 2010 оны 9 сарын байдлаар 133 сорьц шижилсэн ба үүний 11 д нь EV 71, 10 д нь - CA-016 илрээд байна.

        Шимэгч судлалын лабораторийн үндсэн үйл ажллагаа ньманай орны хүн амын дунд тохиолдох шимэгчээр үүсэх өвчнүүд болон зарим үе хөлтнөөр дамжих өвчнүүдийг лабораториор оношлох, халдварлалтын түвшинг тогтоох, өвчин зөөвөрлөгч цус сорогч үе хөлтөн, шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын байдлыг тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулахад оршино.Орон тоо: Тус төвийн шимэгч судлалын лабораторт тасгийн эрхлэгч 1, их эмч 1, лаборант 1 нийт 3 орон тоотой ажиллаж байна.

    

 

 

 

 

Лабораторийн алба

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он