picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

 

Менингококкт халдварын голомтод яаралтай авах арга хэмжээ

Тууралттай халдвар ихсэж байгаа тул

  • өндөр халуурсан,
  • толгой өвдсөн,
  • биеэр тууралт гарсан,

o   бөөлжсөн өгүүлэмжтэй хүүхдийг цаг тухайд нь эмч оношлож эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтуулахгүй, шуурхай үзүүлж өвчтөн хүндрэх, нас барахаас сэргийлэх ажлыг цаг алдалгүй авах.

            Менингококкт халдварын өвчлөл бүртгэгдсэн тохиолдол бүрт үзлэг, оношлолт, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байдал, голомтонд авсан хариу арга хэмжээг шүүн ярилцаж илэрсэн дутагдлыг арилгах .

Менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын дуудлаганд эн тэргүүнд эмнэлгийн тусламж үзүүлж, өвчтөнийг ХӨСҮТ-д яаралтай тусгаарлах.

Менингококкт халдварыг анх оношилсон эмч өөрийн биеэр ХӨСҮТ-д цаг алдалгүй тусгаарлана.

Гэрт, нэгдсэн эмнэлэгт менингококкт халдварын  халдвар- хордлогын шокоор хүндэрсэн байвал дараахь анхны тусламжийг үзүүлнэ.  Эхний ээлжинд дараах эмчилгээг шууд эхэлнэ. 

o   Гормон эмчилгээ:    Гидрокортизоныг

- насанд хүрэгчдэд 125 мг судсанд хийнэ,

- хүүхдэд 2-3 мг/кг/хоногт тооцож 1 удаагийн тунг шууд судсаар тарина. эсвэл дексазон, дексаметазоны аль нэгийг  2.5-5 мг/кг/

хоногттооцож 1 удаагийн тунг шууд судсаар тарина.

o   Амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийнэ

o   Дараа нь ХӨСҮТ-д хүргэнэ. Эмнэлэгт бол тэнд нь тусгаарлаж эмчилнэ.

Голомтод байгаа:

- нэг гэрт амьдардаг ам бүлийн гишүүд,

- ясли, цэцэрлэг, сургуулийн нэг ангийнхан,

- цэргийн ангийн нэг өрөөний цэргүүд,

- өвчин эхлэхээс  өмнөх 7 хоногийн хугацаанд хамт хооллосон, шүдний сойз, нүүр гарын алчуур, аяга,  таваг,халбага, сэрээг сольж, дундаа хэрэглэдэг,

-тогтмол ирж, очдог хамаатан, айл хөрш,

-үнсэлцсэн ойрын хавьтагсдад назофарингитийн үзлэг хийнэ.

Хамар, залгиурын үрэвсэлт өвчинтэй хавьтагсад, хүүхдийн байгууллагад гарсан тохиолдолд тухайн ангийн сурагчидыг бүртгэн 3-9 хоног ажил, хичээлээс нь чөлөөлж тушаалд заасны дагуу антибиотик эмчилгээ заан, эмчлилж эдгэрүүлсэн тухай тэмдэглэл хөтөлнө.

Хамар, залгиурын үрэвсэлт өвчин илрээгүй хавьтагсдад 10 хоног өрхийн эмчийн ажиглалт хийж, өвчний хамшинжийг эрт илрүүлэх үзлэг хийж тэмдэглэл хөтлөх.

Өндөр эрсдэлтэй ойрын хавьтлуудад 24 цагийн дотор хими сэргийлэлт хийнэ. Менингококкт халдварын өвчлөлийн голомтын өндөр эрсдэлтэй ойрын хавьтлуудад хими сэргийлэлтийн эмийг өрх, сумын эмч биечлэн уулгаж, тэмдэглэл хөтлөх. Дараах хүмүүст хийнэ:

  • Нэг гэрт амьдардаг ам бүлийн гишүүд
  • Өвчин эхлэхээс өмнөх 7 хоногийн хугацаанд өвчтөнтэй  хамт байсан ясли, цэцэрлэгийн нэг ангийнхан, сургуулийн сурагчдаас зөвхөн хажууд  нь суудаг сурагч
  • Цэргийн ангийн нэг өрөөнд амьдардаг цэргүүд
  • Өвчин эхлэхээс  өмнөх 7 хоногийн хугацаанд хамт хооллосон, шүдний сойз, нүүр гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээг сольж, дундаа хэрэглэсэн хүмүүс.
  • Өвчтөнд амаар хиймэл амьсгал хийх зэрэг ажилбар хийсэн  эмнэлгийн ажилтан.
  • Сургууль, цэцэрлэгийн нэг ангийн нэг ширээний хүүхэд болон урьд хойно нь сууж байсан хүүхэд

Өвчилсөн хүмүүстэй хавьтал болсон:

o   Сургууль,

o   Цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүд,

o   Дотуур байрны нэг өрөөний хүмүүс,

o   Тухайн ангид хичээл заадаг багш нар,

o   Нэг өрөөнд ажиллагсад,

o   Цэргийн ангийн нэг өрөөнд амьдардаг цэргүүд,

o   Ам бүлийн бүх гишүүдэд тархвар судлалын заалтаар уг өвчнөөс сэргийлэх  вакцинаар дархлаажуулна.

            Хүн амыг амны хөндий, хоолойгоо цэвэршүүлэх аргад сургах сурталчилгааг радио, телевиз, сонин санамж хэлбэрээр явуулах  (Сармисны уусмал: 500 грамм халуун усанд нунтагласан 4-5  хумс сармисыг хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна.Нимбэгний уусмал: 250 грамм халуун усанд, 2%-ийн содын уусмал 100гр бүлээн усанд 2 гр /цайны халбагны тал/ хийж найруулаад 1 минут болгоно, 5%-ийн давсны уусмал 100 грамм усанд 5грамм (1 цайны халбага)  хоолны давс/жамц давс хийж нарйуулна).

            Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг дутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж хэвших. Витаминлаг хоол хүнс хэрэглэх. Онц шаардлагагүй тохиолдолд гэртээ  хүмүүсийг урьж цайллага, уулзалт зохион байгуулахгүй, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх талаар зөвлөмж өгнө.

 

 

ХӨСҮТ-ийн Амьсгалын замын халдварын тасаг

 

 

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он