picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

 

 

Менингококкт халдварын голомтод халдвар судлалын заалтаар Менингококкийн А ба С бүлгийн полисахарид  вакцинаар дархлаажуулах заавар

Эрүүл мэндийн сайдын “Менингококкт халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2008 оны 2-р сарын 19-ны 37 тоот тушаалын 2.б заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү зааврыг мөрдөж ажиллана.

  1. Менингококкт халдвараар өвчилсөн хүмүүстэй хавьтал болсон гэрийн,  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүд, дотуур байрны нэг өрөөний хүмүүс, тухайн ангид хичээл заадаг багш нар, нэг өрөөнд ажиллагсад, цэргийн ангийн нэг өрөөнд амьдардаг цэргүүд, тархвар судлалын заалтаар уг өвчнөөс сэргийлэх Менингококкийн А ба С бүлгийн полисахарид  вакцинаар дархлаажуулна.
  2. Өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд халдвар судлагч эмч тархвар судалгаа хийж, дархлаажуулалтад хамрагдах хүмүүсийг сонгоно. Вакциныг тархвар судлалын шаардлагаар тарихдаа үйлдвэрлэгчийн зааврыг баримтлана.
  3. Ципрофлоксацин хэрэглэсэн хүмүүст вакцин тарина.
  4. Голомтын хавьтагсдад вакцин хийх тохиолдол бүрд эмчийн үзлэг хийж, харшлах заалтгүй хүмүүст вакцин тарина.
  5. Голомтод тархвар судлалын заалтаар вакцин тарьсан бүртгэл хөтөлнө. Вакцин тарьсан нэрсийг судалгааны хуудсанд хавсаргана.
  6. Вакцин тарьсан хүмүүсийн эпидемиологийн үр дүнг судална.
  7. Вакцин тарьсан хүмүүсийн урвал, хүндрэлд хяналт тавина.
  8. Халдвар судлалын заалтаар тарих менингококкт халдвараас сэргийлэх вакциныг 10 сараас дээш насныханд хийнэ.
  9. Аймгийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
    • Менингококкт халдварын өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын төвд шаардалагатай хүн тун вакциныг урьдчилан утсаар захиална. 
    • Хүргүүлсэн вакциныг өвчний нууц үеийн хугацаанд багтаан дархлаажуулах ажлыг зохион байгуулна.
    • Менингококкт халдварын голомтонд тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалтын (зүү тариур, хөвөн, спирт гэх мэт) зардлыг гаргана.
    • Вакцин тарьсан  мэдээг сум, дүүрэг, хороогоор гаргаж маягтын дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанд сар бүр ирүүлнэ.
  10. Халдварт өвчин судлалын үндэсний төв:

·         Аймаг, нийслэлээс ирүүлсэн вакцины захиалгын дагуу шаардлагатай хүн тунг шуурхай хүргүүлнэ.

·         Тархвар судлалын заалтаар вакциныг хугацаанд нь тарихад зориулж өвчлөл бүртгэгдсэн аймгуудад 100 хүн тун вакциныг урьдчилан хүргүүлэх.

·         Вакцин тарьсан мэдээг маягтын дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албанд сар бүр ирүүлнэ.

·         Аймгуудаас ирүүлсэн вакцин тарьсан мэдээг маягтын дагуу нэгтгэж сар бүр Дэд даргад танилцуулна.

·         Тархвар судлалын заалтаар тарих вакцины захиалга, хуваарилалт, зарцуулалтыг хариуцна.

 

 

 

 

Тархвар судлалын заалтаар голомтод хийсэн менингококкийн А ба С бүлгийн полисахарид  вакцины мэдээний маягт

------------------------- аймаг, нийслэл, -----------------сум,------------------ дүүрэг (зур)     

---------  оны -------сар                           

Асуулт

Голомт

Вакцинжуулсан хүн насаар

Бүгд

10 сар-1 нас

 

2-14

15-18

19-с дээш

 

Өвчилсөн хүний овог, нэр, нас, хүйс, хаяг------------------------------------

Гэрийн

 

 

 

 

 

Цэцэрлэгийн

 

 

 

 

 

Сургуулийн

 

 

 

 

 

Оюүтны байр, цэргийн анги

 

 

 

 

 

Бусад

 

 

 

 

 

Бүгд

 

 

 

 

 

 

Мэдээ гаргасан  их эмч____________

 

Хянасан дарга _________________

 

 

2008 оны 3-р сарын 4

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он