Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх зөвлөмж (Иргэдэд зориулав)

Гараа савандаж сайтар угаах, учир нь гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.

  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх

  • Халуун, бүлээн шингэн ихээр уух

  • Өглөө, оройд сод, давс, сармис, царвангийн уусмалын аль нэгээр хамар, хоолойг зайлах

  • Түүхий ус уухгүй байх

  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

  • Амны хаалт хэрэглэх

  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх

  • Гадуур явахдаа бээлий өмсөх

  • Бухимдахгүй тайван байх