picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Бактерит менингитийн сэжигтэй өвчтнөөс тархи нугасны шингэн, цусны сорьц авч хадгалах, тээвэрлэх схем, анхаарах зүйл

 

Менингококкт халдварыг  үүсгэгч нь N.meningitidis A,B,C,D,X,Y,Z,W135 

  • Өвчтнөөс сорьцыг зөв цуглуулах
  • Сорьцыг богино хугацаанд зөв тээвэрлэх,
  • Зөв хадгалж үүсгэгчийг илрүүлэх нь  оношлогоо эмчилгээнд маш чухал ач холбогдолтой

ТНШ-ний сорьцыг авснаас хойш 1 цагийн дотор микробиологийн лабораторид хүргэх шаардлагатай

Сорьцыг тээвэрлэх явцад

  • нарны шууд гэрлээс
  • хэт халахаас
  • хөлдөөж, хөргөхөөс сэргийлнэ
  • Температурын хэлбэлзлээс хамгаалж тохирох хэмд сорьцыг тээвэрлэхэд тусгай савыг ашиглана

–      вакцин зөөвөрлөх сав

–     Термометр

  • 36-37ºC  хэмийн дулаан үүсгэсэн зөөвөрлөх савыгашиглана.
  • Сорьцыг 3 савлагаат тээвэрлэлтийн журамыг баримтлан асгарч гоожихгүйгээр сайтар таглан, ус үл нэвтрэх гялгар уутандхийж, вакцин зөөвөрлөх саваар тээвэрлэнэ.

ТНШ- сорьц авах

Шинжлэгдхүүн цуглуулахад анхаарах зүйл

  • Шинжлэгдхүүнийг өвчний шинж тэмдэг илэрснээс хойш цаг алдахгүй, өвчний эхний үед, антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө, антибиотик эхэлсэн бол 8-10 цагт багтаан авах
  • Өндөр халуунтай байхад (ялангуяа цус)
  • Шинжлэгдхүүн нь шинжилгээ хийхэд хүрэлцэхүйц байна.
  • Халдвар тархах ба бохирдох боломжгүй нөхцөлд цуглуулсан байна

 

Лабораторит сорьц хүлээн авахад анхаарах зүйл

  • Лабораторит хүлээн авах сорьц
  • Тархи нугасны шингэн
  • Судасны цус

         Анхаарах зүйл

  1. Ариун байдал
  2. Тээвэрлэж ирсэн нөхцөл
  3. Дагалдажирсэн маягт хөтлөлт

 

Сорьц тээвэрлэхэд анхаарах зүйл

  • Сорьц цуглуулснаас хойш2 цагийн дотор лабораторит хүргэх ёстой
  • Сорьцыг +22+35 хэмдтээвэрлэнэ.
  • 2 саванд авч  ирнэ.
  • Тусгай зөөврийн саваар зөөвөрлөнө.
  • Хагарч гэмтэхээс сэргийлж зөөвөрлөнө.
  • Халдвар дамжихаас, бохирдохоос хамгаална.
  • Тусгай тээвэрлэн авч ирнэ.

 

Сорьц хадгалах нөхцөл

  • 2 цагийн дотор зөөвөрлөж чадахгүй бол +37 хэмийн термостатад 6-24 цаг хадгалж болно.
  • 24 цагаас дээш хугацаанд хадгалах бол ТI - орчинд хийж хадгална.
  • -20 -70 хэмд хөлдөөж хадгалж болно.
  • 7 хоногийн дотор заавал лавлагаа лабораторит хүргүүлнэ.

Carbohydrate utilisation of Neisseria species

Бактерт менингитийн лабораторийн тандалтын систем

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он