Коронавируст халдвар (COVID-19)-ын зөвлөмж: Гадаргууг хэрхэн халдваргүйжүүлж цэвэрлэх вэ?

  • Ахуйн хэрэглээний бээлий өмсөх

  • Эхлээд саван, угаалгын нунтагтай уусмалаар цэвэрлэх

  • Дараа нь халдваргүйжүүлэх уусмалаар арчих

  • 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийж бэлтгэх

  • Халдваргүйжүүлэлтийн уусмалыг цэвэрлэгээ хийх бүрт шинээр бэлтгэх

  • Халдваргүйжүүлэх бодисуудыг хольж хэрэглэхгүй байх

  • Хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисыг нарны гэрэл тусахгүй, битүү газар хадгалах

  • Гэрлийн унтраалга, ор, сандлын түшлэг, хаалганы бариул, хонх, ширээ, тосгуур зэрэг гар байнга хүрдэг эд зүйлсийг өдөрт 2-оос доошгүй удаа цэвэрлэх

  • Шал, суултуур, гутлын тавиур, гутлын ул, шалавч зэрэг бохирдол ихтэй эд зүйлсийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх

  • Бохирдол багатай хэсгээс эхлэн дээрээс доош чиглүүлэн цэвэрлэх

  • Коронавирус нь хатуу гадаргуу дээр 72 цаг хүртэл хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул дээрх зөвлөмжийг заавал баримтлаарай.