picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Бэлгийн херпес

Бэлгийн херпес нь энгийн херпес вирүсээр үүсгэгддэг. Энэ өвчний үед бэлэг эрхтэний арьс, салстан дээр жижиг цэврүүнцэрүүд гарах ба олон дахидаг бэлгийн замаар дамжих халдвар юм.

  • Халдвар дамжих зам

Бэлгийн херпес нь зонхилон бэлгийн замаар халдварлана. Жирэмсэн үед урагт болон төрөх замаар нярайд халдварлаж болно.

  • Бэлгийн херпесийн үед илрэх шинж тэмдэгүүд

o   Бэлгийн херпесийн үед халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл дунджаар 2-7 хоног үргэлжилдэг. Энэ үед халдвар орсон арьсны хэсэг газарт хорсох, өвдөх зэрэг зовиурууд илэрнэ. Дараа нь бэлэг эрхтэн түүний орчимд улайж хөндүүрлэн, цөөн буюу олон тооны бүлэглэж байрласан цэврүүнцэрүүд гарна. Хэд хоногийн дараа хагарч, шалбархай, шархлаа үүснэ

o   Түүнчлэн уг халдвар нь олон дахиж болно. Энэ үед илрэх шинжүүд болон зовиурууд нь амархан арилах боловч, өвчин үүсгэгч вирүс нь хүний биед үлдэж, өвчин дахин сэдэрдэг.

o   Өвчин олон дахиснаас тухайн хүнд сэтгэл зүйн хувьд таагүй байдал үүсч, бэлгийн хэвийн амьдралыг алдагдуулах, бэлгийн сулрал, сэтгэл уналтанд хүргэж болзошгүй байдаг

  • Бэлгийн херпесийн үед шинж тэмдэгүүд илрэхгүй байж болох уу?

Халдвар авсан олон хүнд дээрх шинж тэмдэгүүд илрэхгүй байж болох бөгөөд энэ үед эрүүл хүнд халдвар дамжиж болно. Халдварын ийм хэлбэрийг зөвхөн лабораторийн шинжилгээний өндөр мэдрэг аргаар оношлоно.

  • Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

o   Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвч

o   Бие биедээ үнэнч бай

o   Бэлгийн нэг үнэнч хавьтагчтай бай

o   Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэх, бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэнэ

o   БЗДХ-ын талаар зөв мэдлэгтэй байж, халдвар дамжихаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он