picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Амбулаторийн тусламж үйлчилгээ

Утас:11- 453849 

Үндсэн үйл ажиллагаа

  • Халдварт өвчнийг оношлох, тусгаарлах, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг.
  • Хурц халдварт шар өвчнөөр өвчилсний дараах амбулаторийн хяналтанд  ВГА- 3-6 сар, ВГВ,С,Д 1-2 жил хяналтанд байлгаж үзлэг,оношлогоо, эмчилгээнд  хамруулдаг
  • Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэлттэй эмчлүүлэгчид үзлэгийн эмчд хандсаны дараа зохих шинжилгээний хариуг харгалзан хяналтанд оруулна.
  • Вирусын гаралтай элэгний архаг үрэвслийн сэдрэлтийн үед вирусийн идвхижилттэй, элэгний үйл ажиллагаан шинжилгээнд Алат ,Асатын хэмжээ 2- с дээш сэдэрсэн тохиолдолд  элэгний ужиг эмгэгийн тасагт хэвтүүлэн эмчилгээ үйлчилгээ хийнэ.
  • Хяналтанд дахь эмчлүүлэгчдэд ажлаас түр чөлөөлөх, ажлын нөхцөл өөрчлөх болон хөнгөвчлөх, биен тамирын хичээл, биеийн хүчний хүнд ажлаас чөлөөлөх, цэргийн албанаас түр хугацаанд чөлөөлөх зэрэг албан тодорхойлолтыг үзлэгийн эмчийн дүгнэлт, эмчлүүлэгчийн  карт шинжилгээг үндэслэн  7 хоног бүрийн 2 дахь өдрийн 14 цагт эмч нарын  чанарын багын хурлаар хэлэлцэж өгнө.
  • Эмчид үзүүлэх цагаа Урьдчилан утсаар болон өөрсдөө ирж захиалан үйлчлүүлэх боломжтой Утас:11-45-38-49
  • Ажлын өдрүүдэд өглөө 09.00 цагаас 16 цагийн хооронд ажиллана.
  • Дараах нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийдэг

Үүнд:

o   Халдвартын эмчийн үзлэг

o   Мэдрэл

o   Чих хамар хоолой

o   Шүдний эмч

o   Физик эмчилгээ

o   Сайн дурын дархлаажуулалт/ товлолын бус/

Шинжилгээ:

Ажлын өдрүүдэд өглөө 08.30-10.00 цагийн хооронд авч үйлчилнэ.

Биохимийн дэлгэрэнүй, вирусын маркер /А,В,С,Д/, вирусын идэвхжил,  Хеликобактер, Үе мөч, Цусны ерөнхий, шээсний ерөнхий шинжилгээг тус тус авдаг.

Шинжилгээ өгөхдөө үзлэгийн эмчид үзүүлэн шинжилгээний бичиг авч үйлчлүүлнэ. Биохими болон бусад шинжилгээний хариуг дараа өдрийн өглөө 9 цагт үүдний лавлагаанаас авна.  Хеликобактерийн шинжилгээний хариу долоо хоног бүрийн 5 дахь өдөр шинжилгээ хийгдэж 15 цагаас авч болно.

Шинжилгээ өгөхөд бүрдүүлэх зүйлс:

o   Үзлэгийн эмчээс шинжилгээний бичиг авсан байх

o   Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / сунгалт хийгдсэн байх /

Шинжилгээ өгөхийн өмнөх бэлтгэл

Биохимийн дэлгэрэнгүй болон судасны цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн урьд өдөр хэт их өөх тостой хоол, , архи дарс хэрэглэхгүй байх шаардлагатай.

Өөх тос их хоол, сүүтэй цай, Архи дарс хэрэглсэн тохиолдолд шинжилгээний хариу буруу гардаг байх ба өглөө  өлөн  эсвэл 1 аяга буцалсан ус ууж болно.

Шээсний шинжилгээний шилийг буцалсан усаар сайтар угааж цэвэрлээд арчилгүйгээр хөмөрч хатаагаад таглаж бэлтгэнэ. Өглөө өлөн шээсний дунд хэсгээс шилэндээ  авна.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетын танилцуулга

Сайн дурын дархлаажуулалтын кабинет нь жилд дунджаар 6000 гаруй иргэд аж ахуйн нэгж үйлчлүүлдэг бөгөөд 2004 оноос үйл ажиллагаандаа захиалгат үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн байгууллагын эмч ажилчид, оюутан сурагчид, гадаад оронд суралцах, ажиллаж амьдрахаар яваа хүмүүс, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд дархлаажуулалт хийж байна.

Одоогоор тус кабинетад

o   Гепатит А,В – вакцин

o   Сахуу татрангийн 2 т вакцин

o   MMR/улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан 3 т вакцин/

o   Шар чичрэгийн вакцин

o   Балнадын вакцин

o   Хүний энгийн иммуноглобулин зэрэг вакцин биобэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийж байна.

Вируст гепатит А -ын  эсрэг вакциныг хийлгэхийн өмнө вирусын маркер шинжилгээг өгөөд  вирус илэрээгүй үед тарина.

Вируст гепатит А-ын  эсрэг вакциныг 6 сараас 16 насны хүүхдүүдэд 6 сарын зайтай 2 удаа тарина.

Вируст гепатит В –ын эсрэг вакциныг 1992 оноос өмнө төрсөн хүмүүс В вирусын шинжилгээ өгөөд вирус илээргүй үед мөн хийлгэнэ.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийгдэх сэргийлэх

тарилгын вакцин, биобэлдмэлийн үнэ

 

Вакцин, биобэлдмэл

Хэмжих нэгж

Төлбөр /төг/

1.

Сахуу татрангийн хоргүйсүүр

1 хүн тун

3000

2.

В вируст гепатитын эсрэг вакцин

1 хүн тун

5000

3.

А вируст гепатитын эсрэг вакцин

1 хүн тун

28110

4.

Менингококкт халдварын эсрэг вакцин

1 хүн тун

5000

5.

Томуугийн вакцин

1 хүн тун

10000

6.

Улаанбурхан /улаан бурхан-гахайн хавдар-улаанууд/

1 хүн тун

10000

9.

Энгийн Иммуноглобулин

1 ампул

10000

10.

Тарваган тахлын вакцин

1 хүн тун

5000

11.

Боомын вакцин

1 хүн тун

5000

12.

Боомын иммуноглобулин

1 хүн тун

5000

13.

Татрангийн ийлдэс

1 хүн тун

5000

17.

Шар чичрэгийн вакцин

1 хүн тун

 

18.

Гэдэсний балнадын вакцин

1 хүн тун

 

Сайн дурын дархлаажуулалтын кабинетийн хаяг: ХӨСҮТ-ийн амбулаторийн 1 дүгээр давхарт 101 тоот.

Дархлаажуулалттай холбоотой тодруулах зүйлээ дархлаажуулалтын албаны 11-451798 тоот утсаар авна уу.

 

Физик эмчилгээний кабинетын танилцуулга

Амбулаториор үйлчлүүлэгчид, сүрьеэ , халдвартын клиникийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгчдэд физик эмчилгээний эмчийн заалтаар  эмчилгээ хийдэг.

Үүнд: элэгний архаг үрэвсэлтэй, бруцеллёз, ёлом, уушигны болон уушигны бусад сүрьеэтэй, плевриттэй эмчлүүлэгч болон бусад  өвчтэй хүмүүст эмчилгээ хийдэг. Физик эмчилгээний кабинет, цахилгаан , гэрэл, биеийн тамир, иллэг, бумба, цөс угаах зэрэг эмчилгээнүүдийг хийж байна

Шүдний кабинетын товч танилцуулга

1986 онд Халдвартын клиник шинэ байранд орох үед оросын холбооны улсын иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 кабинет ашиглалтанд орсон. Тус кабинетыг үүсгэн байгуулсан анхы эмч С Отгончимэг анхны  шүдний техникч А.Оюунсүрэн нар нь 1986 оноос хойш одоог хүртэл эмч  тогтвор сууршилтай ажиллаж байна. Клиникт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдэд хуваарийн дагуу, өвчний нэршлээр ангилсан, тусгай багажаар, халдвар хамгаалалын дэглэм баримтлан амны хөндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн. 1986 оноос хойш одоог хүртэл давхардсан тоогоор 48000 хэвтэн эмчлүүлэгчдэд үйлчлүүлсэн

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 11-р сарын 06, Лхагва гариг, 18:38
 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он