picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Халдварт өвчний тандалт судалгааны албаны танилцуулга

   Тус алба нь хурц халдварт өвчний тархалтын байдалд судалгаа тандалт хийж, дүгнэлт гарган,  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ өвчин гарсан тохиолдолд  голомтын судалгааг хийж, цаашдын тархалтыг хязгаарлах, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах зорилготой ажилладаг.

    Мөн улсын хэмжээнд халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний бодлого чиглэл боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжлийн дэмжлэг тусламж үзүүлэх, сургалт, мэдээлэл, судалгаа хийх, зөвлөгөө өгөх, хяналт тавих, мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах ажлыг хариуцдаг.      

Лавлах утас 11-463971

Уг алба дотроо мэргэжлийн чиглэлээр ажилладаг 5 тасагтай: Үүнд:

o    Гэдэсний замын халдварын тандалт судалгааны тасаг

o    Вирүст гепатитын тандалт судалгааны тасаг

o    Зоонозын халдварын тандалт судалгааны тасаг

o    Эмнэлгээс шалтгаалах халдварын тандалт судалгааны тасаг

o    Халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах  тандалтын нэгж

Эдгээр тасгуудын хариуцдаг ажил, сонирхсон асуудлаар хандаж холбоо барих утасны дугаарыг танилцуулж байна.

 

1.     Гэдэсний замын халдвартай тэмцэх сэргийлэх тасаг:   Гэдэсний замын халдварт өвчний талаар судалгаа, шинжилгээ хийх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ талаар мэргэжлийн арга зүйн тусламж үзүүлэх, хяналт тавих, цаашид авах арга хэмжээний бодлого чиглэлийг боловсруулах.                   

Лавлах утас  11-453957, 11-453957

2.     Вирүсны гепатиттэй тэмцэх сэргийлэх тасаг: Вирүст гепатитын өвчлөлийн тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар гарсан үндэсний хөтөлбөр, стратеги, стандарт, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, өвчлөлийн байдалд дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний арга зүйг боловсруулах.

Лавлах утас 11-463236, 11-463971

3.     Зоонозын халдвартай тэмцэх сэргийлэх тасаг:  Мал, амьтан, гадаад орчноос хүнд халдварладаг өвчнөөс сэргийлэх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, цаашид авах арга хэмжээг төлөвлөн боловсруулах.                                                                                

Лавлах утас 11-457870, 11-463971

4.     Эмнэлгээс шалтгаалсан халдвартай тэмцэх сэргийлэх тасаг:   Эмнэлгээс шалтгаалсан халдварын байдалд судалгаа дүгнэлт хийж, улс нийслэлийн хэмжээнд мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх, хяналт тавих, цаашид авах арга хэмжээний бодлого шийдвэр, зөвлөмж, санал дүгнэлт боловсруулах.                                                  

 Лавлах утас 11-463236, 11-463971

5.     Халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тандалтын нэгж: Халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын илрэлтийн байдалд тандалтын судалгаа хийх, эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, өрсөж хариу арга хэмжээг зохион байгуулах, шаардлагатай бодлого шийдвэрийг боловсруулах.

Лавлах утас 11-455388, 11-463236, 11-454921

Дээрх чиглэлүүдээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт хийх, сурталчилгааны материал түгээх, аливаа халдварт өвчний дараа эмчийн хяналтанд байхын ач холбогдол, цаашид ямар эмчилгээ сэргийлэлтийн арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгнө.

 

ХӨТМА

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он