picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 12-р сарын 06, Баасан гариг, 14:59

                  

 

Монголын Талбарын Тархвар Судлал Сургалтын 2014 оны элсэлтийн зар

Монголын Талбарын тархвар судлал сургалтын хөтөлбөр 5 дахь ээлжийнхээ сургалтанд хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулж авна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон магистр зэрэгтэй эмч, НЭМ-ийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, тархвар судлаач, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, лабораторийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн лабораторийн шинжээч
  • Тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Сургалтыг төгссөний дараа төсвийн байгууллагад 2-оос багагүй жил ажиллахыг зөвшөөрсөн
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэг, чадвартай
  • Англи хэл, ялангуяа мэргэжлийн англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  • 40 хүртэлхи настай

Дээрхи шаардлагыг хангасан мэргэжилтнүүд дараах материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд оролцоно. Үүнд:

1.    Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар

2.    Нийгмийн эрүүл мэнд болон тархвар судлал, бусад чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээний хуулбар

3.    Ажиллаж буй байгууллагын удирдлагаас сургалтанд хамрагдахыг дэмжсэн албан тодорхойлолт

4.    Ажлын намтар (CV)

5.    Хийж гүйцэтгэсэн ажил, нийтлүүлсэн бүтээл, материалын жагсаалт, хувийг хавсаргах

6.    Талбарын тархвар судлал сургалтын талаарх ойлголт, хувь хүний төлөвлөгөө төсөөлөл, сургалтыг дүүргэсний дараа хийх ажлын төсөөлөл, зорилго, төлөвлөгөө зэргийг харуулсан эссе (1000 үгэнд багтаана)

Материалыг 2013 оны 12 дугаар сарын 27-ны 15.00 цаг хүртэл доорхи шуудангийн хаягаар ирүүлэх эсвэл биеэр сургалтын байранд авчирч өгнө.

2013 оны 12 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн Тандалт Менежментийн Албаны байрны 4 давхарын сургалтын өрөөнд 10 цагт Талбарын Тархвар Судлал сургалт болон 2014 оны элсэлтийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх уулзалт болно.

Шуудангийн хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

Нам-Ян-Жугийн гудамж

ХӨСҮТ-ийн 2-р байр, Монголын Талбарын Тархвар Судлалын Сургалт

Facebook: Mongolian Field Epidemiology Training Programme

Утас, факс: 453701 (ажлын өдөр 9.00-15.00 цаг), 99080218, 99038060, 94347471

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он