picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Төвийн үндсэн чиг үүрэг

ХӨСҮТ нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо, эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм.

Төвийн алсын хараа

Үйлчлүүлэгч, ажиллагсдаа дээдэлсэн мэргэжлийн шилдэг байгууллага байж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт халдварт өвчний учруулж болзошгүй аюул, эрсдлийг бууруулах.

Эрхэм зорилго

Олон улсын эрүүл мэндийн дүрэм, халдварт өвчинтэй тэмцэх Ази номхон далайн бүсийн стратегийн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, шинжлэх ухаан технологийн дэвшил, хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжигч байгууллага байна.

Төвийн дунд хугацааны стратегийн зорилго

1. Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,

2. ОУЭМД-ийн шаардлагад нийцүүлэн шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах өнөөгийн тогтолцоог бэхжүүлэх,

3. Үндэсний хэмжээнд халдварт өвчний лабораторийн сүлжээ бий болгож, лабораторийн оношлогооны чадавхийг нэмэгдүүлэх,

4. БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, хянах үйл ажиллагааны удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар БЗДХ/ХДХВ-ийн халдварын тархалтыг өнөөгийн түвшинд тогтоон барих,

5. Сүрьеэгийн тархалтыг 100,000 хүн амд 150, сүрьеэгийн нас баралтыг 100,000 хүн амд 15 болгож бууруулах,

6. Дархлаажуулалт бүхий халдварт өвчнийг бууруулах, хяналтанд авах, устгах нөхцлийг бүрдүүлэх,

7.Халдварт өвчнийг оношлох, эмчлэх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,

8. Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэргэцээ нь дээр тулгуурлан эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг өргөжүүлж, практик үр өгөөжийг дээшлүүлэх.

 

 

 

 

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он