picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Дархлал судлалын лабораторийн өдөр тутмын шинжилгээ

 

 

Хийгдэх шинжилгээнүүд

Төлбөр

Elisa-шинжилгээ

Бүрэн автомат анализатор-COBAS

1.

HBsAg

5000₮

10000₮

2.

aHBcIgM

5000₮

10000₮

3.

HBeAg

5000₮

10000₮

4.

aHBs

5000₮

10000₮

5.

aHBe

5000₮

10000₮

6.

aHBc

5000₮

10000₮

7.

aHDV

5000₮

 

8.

aHDV-IgM

5000₮

 

9.

aHCV

5000₮

10000₮

10.

aHCV-IgM

5000₮

10000₮

11.

aHAV-IgM

5000₮

10000₮

12.

aHAV-IgG

5000₮

10000₮

13.

aHEV-IgM

5000₮

 

14.

ASLO

5000₮

 

15.

CRP

 

16.

RF

 

17.

H-Pylori

5000₮

 

18.

CD4/CD8

 

31000₮

19.

HBV-DNA

 

95000₮

20.

HCV-RNA

 

125000₮

21.

AFP

 

15000₮

22.

Бруцеллёзын шинжилгээ

1000₮

 

23.

RPR/TPHA

2000₮

 

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан гаригийн  9.00-15.00

Шинжилгээ хийлгэхэд анхаарах зүйлс:

·         Урд өдөр нь хурц өөх тостой хоол бага хэрэглэх

·         Сүүтэй цай уухгүй байх

·         Амбулаторийн цагийн хуваарийг баримталж ирэх

Нян судлалын лаборатори

Нян судлалын лаборатори нь ХӨСҮТ-н халдварын клиникт хэвтэн эмчлүүлэгсэдийн шинжилгээ, амбулаториор үйлчлүүлэгчдийн нян судлалын шинжилгээ, халдварт өвчний голомтод халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээ, улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргүүдийн эмнэлэгүүдийн өсгөвөр баталгаажуулах шинжилгээг хийдэг. Нян судлалын лаборатори нь гэдэсний халдварын лаборатори, бэлгийн замаар дамжих халдварын лаборатори, агаар дуслын халдварын лаборатори, эрүүл зүйн лаборатори, тэжээлт орчин бэлтгэх лаборатори гэсэн 5 дэд лабораториудад бүтэц, үйл ажиллагааны хувьд хувагддаг.

Нян судлалын лаборатори нь жилдээ 35000 орчим хүний 55000 гаруй нян судлалын шинжилгээ хийдэг.

Нян судлалын лабораторид дараахи 35 төрлийн бактериудыг ялган дүйнэ.

Нян судлалын шинжилгээнд дараахи сорьц авна.

1.     Хөөмий гүйлсэн булчирхайн арчдас

2.     Хамар залгиурын арчдас

3.     Хамарын угаадас

4.     Хамрын арчдас

5.     Ханиадны ялтас

6.     Бронхийн угаадас

7.     Цэр

8.     Цус

9.     Ийлдэс

10.   ТНШ

11.   Плеврийн шингэн

12.   Хэвлийн шингэн

13.   Үрийн шингэн

14.   Шүүрэл

15.   Бөөлжис

16.   Ходоодны угаадас

17.   Цө

18.   Шээс

19.   Үтрээний арчдас

20.   Эр бэлгийн арчдас

21.   Шархны арчдас

22.   Нүдний арчдас

23.   Чихний арчдас

24.   Агааргүйтэн шарны арчдас

25.   Шүдний сувгийн арчдас

26.   Эд сорьц

27.   Шулуун гэдэсний арчдас

28.   Бөөлжис

29.   Ходоодны угаадас

30.   Арчдас  / эд материал /

31.   Агаар

32.   Бохир ус

33.   Ариун  материал

 

Нян судлалын шинжилгээнд сорьц авахад анхаарах зүйлс.

1.     Шинжилгээг антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө өгнө

2.     Шинжилгээг зориулалтын ариун саванд хүрэлцэхүйц хэмжээтэй авна

3.     Шээсний сүв болон үтрээний арчдасын шинжилгээг өгөхийн өмнө угааж, цэвэрлэж болохгүй

 

Вирүс судлалын лаборатори

Вирүс судлалын лаборатори нь улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа вирүст халдвар түүний дотор улаанбурхан, улаанууд, гахай хавдар,салхин цэцэг, томуу-томуу төст өвчин(ТТӨ), ДОХ зэрэг халдваруудын лабораторийн баталгаажилт, ялган оношилгоо, дархлал тогтоцын байдлыг үнэлэн дүгнэх, урьдчилан сэргийлэх шинжилгээг хийхээс гадна Монгол оронд зонхилон тохиолддог вирүст халдвар үүсгэгчийн нутгийн омгуудын удамшлын хэвшинжийн судалгааг хийж байна.

1. Томуугийн лаборатори нь томуугийн вирүсийг эсийн өсгөвөр, тахианы үр хөврөл ашиглан өсгөвөрлөж, томуугийн вирүсийн хэвшинж, дэд хэвшинжийг уламжлалт болон бодит хугацааны полимеразийн гинжин урвал(бх ПГУ)аар тодорхойлж, жил бүрийн хүйтний улиралд дунджаар 300 орчим томуугийн вирүсийн омог ялган, генийн нүклеотидийн дарааллал тогтоох сиквенс шинжилгээгээр эсрэгтөрөгчийн дрейф, эмийн бодист тэсвэржсэн мутацыг судалж, тархалтыг хянах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. 2010 оноос эхлэн томуугаас бусад амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч 20 төрлийн вирүсүүдийг мультифлекс бх ПГУ-аар тодорхойлох шинэ технологийг оношлогоонд нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн томуугийн халдварын ба вакцины дараахи дархлал тогтоцын судалгааг ийлдэс судлалын шинжилгээгээр хийдэг. Томуу, томуу-төст халдвар үүсгэгч аденовирүс, респиратор-синцитиаль вирүс, иж томуугийн вирүсүүдийг хурдавчилсан эсийн өсгөвөрт иммунофлюресценцийн аргаар ялган тодорхойлж  байна.

2. Томуугийн лабораторит ялгасан томуугийн вирүсийн омгийн зарим төлөөллийг АНУ-ын ӨХСТ-ийн Томуугийн лавлагаа лаборатори, Япон улсын Токио хотын Халдварт өвчний хүрээлэнгийн Томуугийн лавлагаа төвд улирал тутамд  илгээж, ДЭМБ-аас жил бүр хийдэг томуугийн вакцины омгийн сонголтонд Монгол омгийн мэдээллийн өгч ажилладаг

3. ДОХ-ын лаборатори нь ХДХВ-1, ХДХВ-2 тодорхойлох шинжилгээг иммунохроматографийн болон фермент холбоот эсрэгбиеийн урвалаар хийж, иммуноблотингийн шинжилгээгээр баталгаажуулж байна.ХДХВ-ийн  вирүсийн ачаалал буюу  тоон үзүүлэлтийг BioMerieux NucliSens  төхөөрөмж ашиглан тодорхойлж, ХДХВ-ийн халдварын эмнэлзүйн оношийг нарийвчлан тогтоож, эмчилгээний үр дүнг хянах боломжийг бий болгон ажиллаж байна. 

Даваа - Баасан  гарагт

Шинжилгээ авах цаг                          09:00 – 14:00

Хариу өгөх цаг                                   14:00 – 16:00

Зөвлөмж

Судасны цусны шинжилгээ өгөхдөө

-       Урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол, архи, тамхи хэрэглэж болохгүй.

-       Өглөө нь өлөн байвал сайн.

-       Тухайн шинжилгээний өмнө рентген, эхо, дурангийн шинжилгээг хийж болохгүй.

-       Шинжлүүлэгч сэтгэл санаа тайван, даарч ядраагүй, эм тариа хэрэглэхгүй байх.

 

4. Улаанбурханы лабораторит  улаанбурхан, улаанууд, гахай хавдар, халдварт эритем зэрэг халдварыг ялган оношлох, эмнэл зүйн оношийг баталгаажуулах шинжилгээг энзим-иммуны аргаар хийж, улаанбурханы вирүс ялгах шинжилгээг эсийн өсгөвөр ашиглан хийж байгаагаас гадна иммунофлюресценцийн аргаар ялган дүйх шинжилгээг хийпэг. Монгол хүн амын дунд эдгээр тууралтат халдваруудын эсрэг дархлал тогтоцын түвшинг тодорхойлох, дархлаажуулалтын үр дүнг үнэлэх шинжилгээг хийж байна.

Шимэгч судлалын  лаборатори

Арчдаснаас түрхэц бэлтгэж шинжлэх , Өтгөнөөс  түрхэц бэлтгэж шинжлэх,Цуснаас   түрхэц бэлтгэж шинжлэх, Өтгөнд эгэл биетэн илрүүлэх шинжилгээ, Өтгөнд шимэгчийн эсрэгтөрөгч илрүүлэх,Ийлдсэнд  шимэгчийн эсрэгбие илрүүлэх,Хачигт энцефалитийн вирүсийн эсрэгбие илрүүлэх,Боррелийн  эсрэгбие илрүүлэх,Гадны шимэгч цус сорогч үе хөлтний төрөл зүйлийг тодорхойлох,Цус сорогч үе хөлтнийг эмгэгтөрөгчөөр халдварлагдсан эсэхийг шинжлэхшинжилгээнүүдийг хийдэг.

Шимэгч цагаан хорхойны шинжилгээ хийлгэхдээ:

Бэлтгэх: Усанд ороогүй, хошногоо угаагүй үедээ шинжилгээ өгнө

Анхаарах: Таниас Шинжилгээг шинэ бамбараар хошногоны хуниаснаас авна.

Өтгөнд шимэгч судлалын шинжилгээ хйилгэхдээ

-       Цэвэр, хуурай суултуурт бие засна

-       Өтгөнийг шээс, устай холилгүй авна

-       Өтгөний янз бүрийн хэсгээс 5 гр орчмыг авна

-       Хадгалах бол сэрүүн газарт байлгаад авчирна

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж шинжилгээний дэвтэр бөглүүлэхийн тулд бацилл хадгалалт, цагаан хорхойн шинжилгээнд сувилагч танаас 2 шинжилгээнд зориулж, 2 шинэ бамбараар, 2 удаа сорьц авна. Нийт төлбөр 2500 төгрөг

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт:

-       Хүнсний (үйлдвэр, худалдаа, хоолны газар)

-       Хүүхдийн (цэцэрлэг, ясли, зуслан, эмнэлэг, сувилал)

-       Усны (ундны ус шүүх, шахах, цэвэрлэх, нөөцлөх, ус олгох)

-       Эмийн (эмийн сан, эм, био бэлдмэлийн үйлдвэр)байгууллагын ажилчид

-       Халуун ус, үсчин, гоо сайхан, зочид буудал, онгоц галт тэрэгний үйлчлэгч нар

-       Хүүхдийн тоглоомын үйлдвэр, худалдааны газар, хүүхдийн номын сангийн ажилчид,

-       Шүдний эмч, техникч, хамар хоолойн мэс засал, эмэгтэйчүүд зэрэг жижиг мэс ажилбар дээр ажилладаг эмч, сувилагч нар заавал хамрагдана.

Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр бөглүүлэхийн тулд бацилл хадгалалт, цагаан хорхойн шинжилгээ өгч байгаа бол сувилагч танаас 2 шинжилгээнд зориулж, 2 шинэ бамбараар, 2 удаа сорьц авна. Төлбөр 2000 төгрөг

1-р бамбараар цагаан хорхойн шинжилгээнд зориулж шулуун гэдэс рүү оруулахгүйгээр зөвхөн шулуун гэдэсний гадна хэсгийн арьсыг бамбараар арчиж авна.

2-р бамбараар бацилл хадгалалтын шинжилгээнд зориулж бамбарыг шулуун гэдэс рүү 5-8 см гүн оруулж сорьц авна.

Хэрвээ та сайн дураар эсвэл  усан бассейнд явах, ажилд шинээр орох, гадаадад суралцахаар явах гэх мэт зорилгоор шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ өгч буй насанд хүрсэн хүн бол кассанд 2000 төгрөг тушаана.

Шинжилгээг амбулаторийн 2 давхрын “Сорьц авах өрөө”нд авдаг.

Хариуг маргааш өдрийн 13.30-14.30 цагт дээрх өрөөнөөс авна.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он