picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Эмнэлэгийн тусламж үйлчилгээ

Эрчимт  эмчилгээний тасаг 

Нийт 23 хүний бүрэлдхүүнтэйгээр хот, хөдөөгийн яаралтай тусламж шаардлагатай эмчлүүлэгч нарыг хүлээн авч, 20 гаруй төрлийн халдварын үед оношлогоо, эмчилгээг цаг алдалгүй,түргэн, шуурхай үзүүлж, стандартын дагуу ажиллаж байна.

Хүүхдийн цочмог хепатитын тасаг

Тасаг нь А, В, С, Д вирүсээр үүсгэгдсэн цочмог  хепатиттай 5-16 хүртлэх насны хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгааг гардан хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Насанд хүрэгчдийн цочмог гепатитийн тасаг

Тасаг  нь 50 ортой, 20 ажилтантай халдвартын эмнэлэг үүсэн байгуулагдсанаас хойш улсын хэмжээнд ОВГ –р өвчилсэн 16 наснаас дээш насны хүмүүсийг хэвтүүлэн эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цочмог халдварт шар өвчний талаар ард иргэдэд зөвлөж байна. 

Гэдэсний халдварын 3-р тасаг

Гэдэсний халдварт өвчний 3-р тасаг нь нь 60 ортой, 3 эмч 25 ажилтантай. Тус тасаг нь хоолны хордлого, цусан суулга, сальмонеллийн халдвар гэсэн оноштой үйлчлүүлэгсэдийг хэвтүүлж, эмчилнэ.

-       Цусан суулга өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ : Цочмог халуурна, ойр ойрхон олон удаа 10-30 удаа салстай, цустай суулгана. Баас нь хэлбэрээ алдана, үнэргүй, бага хэмжээтэй болно. Хэвлийн доод хэсгээр, ялангуяа зүүн доод хэсгээр мушгирч ,базалж өвдөнө. Хий дүлүүлнэ.

-       Сальмонеллийн халдварын үед: Өвчин цочмог эхэлж 39-40 халуурна, олон дахин бөөлжүүлэх, бие суларч, аюулхай орчим эсвэл хэвлийгээр хөндүүрлэнэ. Суулгалт нь хөөсөрхөг, усархаг, хар ногоовтор өнгөтэй, бага хэмжээний салстай байна.  Мөн хордлогын шинж илэрнэ.

-       Хоолны хордлого: Гэнэт өндөр халуурна, чичирнэ,  дотор муухайрна, бөөлжинө, усархаг суулгана, толгой, гэдсээр өвдөнө. Ерөнхий хордлогын шинжүүд илэрнэ.

Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл халдвартын түргэн 100 дуудах, эсвэл хүлээн авахын эмчид үзүүлж тус тасагт хэвтэн эмчлүүлнэ.

Зооноз бруцеллёзын тасаг

Тасаг нь 25 ортойгоор улсын хэмжээний хот, хөдөөгийн 21 аймаг, сумдыг  хамруулан жилд 850-1000 орчим бруцеллёз оноштой эмчлүүлэгчдийг хүлээн авч оношлогоо, эмчилгээ хийдэг.

Сүрьеэгийн клиникийн уушигны 1-р тасаг

Тус тасаг 3 эмч,8 сувилагч,5 асрагчтайгаар ажилладаг. Улаанбаатар хотын 4 дүүрэг (ХУД,ЧД,СХД,Багахангай),11 аймгийн /Төв,Архангай,Сэлэнгэ,Завхан,Баянхонгор,Говьалтай,Дорнод,Өвөрхангай,Сүхбаатар,Говьсүмбэр,Өмнөговь)онош тодорсон уушигны сүрьеэтэй болон  сүрьеэгийн  менингиттэй өвчтөнүүдийг ажлын өдрүүдийн 09-13 цагийн хооронд хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж байна.                        

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он