picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 5-р сарын 23, Баасан гариг, 11:15

ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлал, сургалтын алба

Нотолгоонд суурилсан анагаах ухааныг нийгмийн эрүүл мэндийн зорилтод хүрэхэд хэрэглэх талбарын тархвар судлалын үндсэн зарчмыг баримтлан Монгол улсын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны судалгааг хөгжүүлэх, үр дүн үр ашиг бүхий тархвар судлалын тандалт, дэгдэлтийн хариу арга хэмжээний тогтолцоог дэмжих зорилгоор Талбарын Тархвар Судлал Сургалт (ТТСС) Хөтөлбөрийг Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран 2009 оны 10 сарын 9-нээс эхлэн Монголд зохион байгуулж эхэлсэн юм.

Уг хөтөлбөр нь нэг жилийн хугацаанд нийгмийн эрүүл мэнд, тархвар судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ба хөтөлбөр хэрэгжсэн эхний дөрвөн жилийн хугацаанд нийт 30 мэргэжилтэнг бэлтгээд байна. Сургалтын тогтвортой байдлыг хангах, сургалтын бодлогыг тодорхойлох, сургалттай холбоотой тулгамдаж буй асуудлаар шийдвэр гаргах зорилгоор ХӨСҮТ-ны Ерөнхий захирлын А/17 тушаалаар ХӨСҮТ-ийн дэргэдэх Нэг эрүүл мэнд, Талбарын Тархвар Судлал Сургалтын удирдах зөвлөлийг 2014 оны 2 дүгээр сард шинэчлэн байгуулсан.

Монголын Талбарын Тархвар Судлал сургалт нь Япон болон Хятадын Талбарын Тархвар Судлалын Сургалттай хамтын ажиллагаа өрнүүлж, мэргэжилтэн урьж, техник туслалцаа авах замаар хамтран ажилладаг. 

МТТССнэг жилийн хугацаатай явагдах ба танхимын сургалт ойролцоогоор 1-2 сар, талбарын дадлага ажил 3-11 сарын хугацаанд хийгддэг. Сургалтын материал, суралцагчийн дадлага ажлын тайлан англи, монгол хэл дээр явагдана.

Цаашдын зорилго:

  • Бусад орны ТТСС-ын сайн туршлагаас суралцах, туршлага солилцох, удирдагч багш, ажилтнуудыг сургалтанд хамруулан тэдний чадавхийг бэхжүүлэх зэргээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Сургалтын чанарыг тогтвортой хадгалахад илүү чанартай, улс орны хэрэгцээнд нийцсэн суралцагчдыг сонгон шалгаруулж, сургалтанд хамруулах
  • Суралцагчид улс орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар судалгаа хийх замаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх

Монголын ТТСС-ын хэтийн зорилго:

Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чадавхи, дэд бүтцийг бэхжүүлэх замаар улс орны хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оршино.

Монголын ТТСС-ын үндсэн зорилго: 

Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, улс орны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал дээр ажиллах талбарын тархвар судлалын чадавхи, ур чадварыг эзэмшсэн нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн цөм багийг бэлтгэх

Талбарын тархвар судлаач:

Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд тархвар судлалын шинжлэх ухааныг хэрэглэж, талбарт ажиллан интервенц/хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг тархвар судлаач мэргэжилтэнг хэлнэ.

МТТСС-ын зорилтууд:

  1. Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, хяналт, дэгдэлт, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх
  2. Халдварт бус өвчний бүртгэлийн тогтолцоог удирдан зохион байгуулах, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах
  3. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар тархвар судлалын судалгаа хийж, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах замаар нийгмийн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах

Бидний ололт, амжилт:

  • Монголын Талбарын Тархвар судлал сургалт нь Талбарын тархвар судлал сургалтын дэлхийн сүлжээ байгууллага (TEPHINET)-д гишүүнээр элссэн;
  • ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсээс 2012 онд сургалтын үйл ажиллагаанд хийгдсэн үнэлгээгээр суралцагчдын хийж гүйцэтгэсэн талбарын дадлага ажил нь нийгмийн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, халдварт өвчний тандалт, дэгдэлтийн судалгаа гүйцэтгэх, хариу арга хэмжээ авах тогтолцоонд онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн өндөр үнэлсэн;
  • Япон, Хятад улсын Талбарын тархвар судлал сургалттай хамтын ажиллагаа тогтоож, мэргэжлийн техник туслалцаа авч хамтран ажиллаж байна;
  • 2012 оноос сургалтын менежментийг ЭМЯ-ны харъяа ХӨСҮТ-д шилжүүлсэн;
  • МТТСС-ын удирдагч багшийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд удирдагч багш ЭМШУИС-ийн багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан;
  • МТТСС-ын нэг жилийн хугацааны үйл ажиллагаа зардлыг ХӨСҮТ-ийн төсөвт тусгаж оруулах ажил хийгдэж байна;
  • МТТСС-ын сургалтын хөтөлбөрийг боловсруулан, төгсөлтийн дараах сургалтын итгэмжлэл авах үйл явцыг зохион байгуулсан;
  • МТТСС-ын удирдах зөвлөлийг шинэчлэн зохион байгуулсан;
  • 2014 оны байдлаар МТТСС-ын нийт 30 суралцагч төгссөнөөс,  5 төгсөгч албан тушаал дэвших болон дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад дэвшиж ажиллаж байна.
  • Төгсөгчдөөс олон улсын шүүмж бүхий сэтгүүлд хийсэн судалгааны ажлаар нийт 6 өгүүлэл бичиж хэвлүүлсэн;
  • Суралцагчид төгсөгчдөөс суралцах хугацаандаа хийж гүйцэтгэсэн судалгааны ажлаар олон улсын эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэл тавьж оролцсон;

МТТСС-ын гол үзүүлэлтүүд*

Үзүүлэлтүүд

N

Төгсөгчдийн тоо

30

Одоо суралцаж байгаа

6

Шүүмж бүхий олон улсын сэтгүүлд нийтэлсэн өгүүлэл(2009-2012)

6

Эрүүл мэндийн цочмог үйл явдалд хийсэн судалгаа шинжилгээ(2009-2013)

14

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тависан аман болон ханын илтгэлийн тоо(2009-2012)

10 аман илтгэл

5 ханан илтгэл

*2014 оны 5 дугаар сарын байдлаар

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он