picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 7-р сарын 07, Даваа гариг, 15:37

"Пнемококкийн эсрэг вакцины үр дүнг Монголд судлах судалгааны төсөл"-ийн багт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Өргөдөл хүлээн авах байр: ХӨСҮТ-ийн 1а байр, 4 давхар 413 тоот өрөө

Хугацаа, холбоо барих утас: 2014 оны 7 сарын 16 хүртэл, утас 88001442/99299708

Тархвар судлаач их эмч

Ерөнхий шаардлага:

  • Хүний их эмч эсвэл нийгмийн эрүүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөх байх
  • Тархвар судлаач эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Магистр түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /ярих, сонсох, аман болон бичгийн орчуулга хийх чадвартай байх/
  • Компьютер, оффисын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  • Багаар ажиллах, ажил хариуцах чадвартай байх
  • Судалгааны ажлын туршлагатай байх
  • 25-45 настай

Лабораторийн эмч

  • Хүний их эмч эсвэл биотехнологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
  • Нян судлалын чиглэлээр мэргэшсэн байх
  • Магистр түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх /ярих, сонсох, аман болон бичгийн орчуулга хийх чадвартай байх/
  • Компьютер, оффисын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх
  • Багаар ажиллах, ажил хариуцах чадвартай байх
  • Судалгааны ажлын туршлагатай байх
  • 28-45 настай

Бүрдүүлэх материал:

  • Их, дээд сургууль төгссөн диплом, иргэнхй үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн, англи хэлний сургалтанд хамрагдсан зэрэг үнэмлэх, холбогдох бусад гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт1/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Гурван үеийн намтар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Гараар бичсэн өргөдөл, сүүлийн 3 сард авахуулсан цээж зураг

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он