picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Улаанууд

Насанд хүрэгчид болон хүүхдэд тунгалагийн булчирхай томрох, арьсаар жижиг толбон тууралт туурах, халуурах, урагт олдмол гажиг үүсгэх, вирусээр үүсгэгдэх цочмог халдварт өвчин

Үүсгэгч: Rubivirus

Халдварын эх уурхай нь: өвчтэй хүн , төрөлхийн улаануудтай нярай, вирүс тээгч 12-18 сартай хүүхэд

Дамжих зам:

·         Агаар дуслын замаар

·         Эхээс урагт ихсээр халдвар дамжина

Эмнэлзүйн шинж тэмдэг

Тууралт нь эхний 1-3 дах өдөрт нүүр хүзүүнээс эхэлнэ. Хэдэн цагийн дотор бүх биеэр тархана. Нуруу, нүүр, өгзөг, гар, хөлийн тэнийлгэгч гадаргуугаар илүү шигүү, алга, уланд тууралт гарахгүй, хааяа тууралт нь бага зэрэг загатнана, тууралтын элемент нь толбон болон гүвдрүүт тууралт байна.  Тууралт нь нөсөө, гуужилт үүсгэхгүйгээр 2-3 өдрийн дараа алга болдог. Зөөлөн хатуу  тагнайд улаан өнгийн жижиг   толбон тууралт гардаг.

Тунгалагийн булчирхай томрох, ялангуяа дагзны арын тунгалагийн булчирхай томорч эмзэглэлтэй болно.

Мөн чихний ойролцоох, эрүүн доорхи, суганы булчирхай томорч болно.

Тунгалагийн булчирхайн томролт 2-3 долоо хоног үргэлжилдэг.   

Жирэмсний эхний 3 сард улаанууд өвчнөөр өвчилсөн тохиолдолд ургийн гажиг үүсэх аюултай

Үүнд:

·         Зүрхний гажиг

·         Нүдний катаракт

·         Төрөлхийн дүлий

Эмчилгээ :

  •  3-4 хоногт хэвтрийн дэглэмд барих
  • Чанартай  хоол хэрэглэх.
  • Халуун бууруулах парацетамол 10 мг/кг-р бодож уух эсвэл лаа хэлбэрээр хэрэглэх.
  • Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно.
  • Дархлаа сайжруулах эмчилгээ: витаминтималин
  • Харшлын эсрэг  эмчилгээ: Тавегил, пипольфен, супрастин

Урьдчилан сэргийлэлт:

·         Вакцинжуулалт

·         Өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлана

·         Өвчилсөн хүмүүстэй жирэмсэн хүнийг аль болох харьцуулахгүй байх

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он