picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 1-р сарын 09, Баасан гариг, 09:19

         

 

Монголын Талбарын Тархвар Судлал Сургалт

2015-2016 оны элсэлтийн зар

Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийн тархвар судлалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, салбарын удирдлага, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах чадвар эзэмшүүлэх зорилгоор нэг жилийн хугацаатай, дадлага ажилд суурилсан талбарын тархвар судлаач бэлтгэх сургалтыг 2009 оноос зохион байгуулж байна. 2015-2016 оны сургалтанд хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулж авна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

·         Бакалавр болон магистр зэрэгтэй эмч, НЭМ-ийн мэргэжилтэн, эрүүл ахуйч, тархвар судлаач, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, лабораторийн мэргэжилтэн, малын эмч, мал эмнэлгийн лабораторийн шинжээч

·         Тухайн салбартаа 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

·         Сургалтыг төгссөний дараа тухайн байгууллагадаа 2-оос багагүй жил ажиллахыг зөвшөөрсөн

·         Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэг, чадвартай

·         Англи хэл, ялангуяа мэргэжлийн англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй

·         40 хүртэлхи настай

Дээрхишаардлагыг хангасан мэргэжилтнүүд дараах материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд оролцоно. Үүнд:

1.    Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар

2.    Нийгмийн эрүүл мэнд, тархвар судлал болон бусад чиглэлээр төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээний хуулбар

3.    Ажиллаж буй байгууллагын удирдлагаас сургалтанд хамрагдахыг дэмжсэн албан тодорхойлолт

4.    Намтар (CV)

5.    Хийж гүйцэтгэсэн ажил, хэвлүүлсэн бүтээл, материалын жагсаалт, хувийг хавсаргах

6.    Талбарын тархвар судлал сургалтын талаарх ойлголт, хийж гүйцэтгэсэн ажил, бүтээл, хувь хүний төлөвлөгөө төсөөлөл, сургалтыг дүүргэсний дараа хийх ажлын төсөөлөл, зорилго, төлөвлөгөө зэргийг харуулсан эссе (800 үгэнд багтаана)

Материалыг 2015 оны 1 дүгээр сарын 28-ны 15.00 цаг хүртэл биеэр сургалтын байранд авчирч өгөх эсвэл доорхи шуудангийн хаягаар ирүүлнэ.

2015 оны 1 дүгээр сарын 15-ндХӨСҮТ-ийн Тандалт Менежментийн Албаны 4 давхарын сургалтын өрөөнд 11 цагт Талбарын Тархвар Судлал сургалт болон 2015-2016 оны элсэлтийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх уулзалт болно.

Хаяг:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг

Нам-Ян-Жугийн гудамж

ХӨСҮТ, 2-р байр, Монголын Талбарын Тархвар Судлалын Сургалт

Facebook:Mongolian Field Epidemiology Training Programme

Утас, факс:453701 (ажлын өдөр 9.00-15.00 цаг), 99080218, 99038060,

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он