picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Гэдэсний  халдварт  өвчин

  Цусан суулга өвчний үед илрэх шинж тэмдгүүд: Халуурна, хэвлийгээр базалж өвдөнө, суулгах үедээ дүлүүлнэ, ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхагтай, цусны судалтай суулгана, өтгөний хэмжээ бага

Сальмонеллёз өвчний үед илрэх шинж тэмдгүүд:өндөр халуурна, огиулж, бөөлжинө, хэвлийгээр нилэнхүйдээ базалж өвдөх, гэдэс дүүрэх, гэдэс хуржигнах, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй, хөөстэй гарна

Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:

·         Бохирлогдсон хоол хүнс , ус хэрэглэх

·         Халдвартай хүнтэй цуг байх

·         Бохир гар

Эмчилгээ

·         Өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг  зохих тунгаар  хийнэ.

·         Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно.

·         Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ.

Баримтлах дэглэм:

  1. Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах

  2. Хоолны дэглэм баримтлана: Үүнд:

  • Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэнэ
  • Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх
  • Өдөрт 3-с доошгүй удаа хооллоно.

Хэрэглэж болох хүнс

  • Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн
  • Гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа
  • Ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа)
  • Чанасан загас
  • Янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл
  • Цагаан идээ,ногоо, жимс
  • Ургамлын тос маргарин

Хэрэглэж болохгүй хүнс:

  • Шарсан, тосонд чанасан боов
  • Хонь ,гахайн өөхтэй мах ,борц
  • Шарсан загас
  • Амьтны гаралтай өөх
  • Торт, шоколад, хийжүүлсэн ундаа
  • Архи, пиво ,хурц амтлагчтай зууш, өтгөн  кофе

3. Өтгөнд эмгэг төрөгч илрээгүй тохиолдолд өвчилснөөс  хойш 3 сар өрхийн эмчийн хяналтанд байна

4. Хэрвээ өтгөний шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.

Халдварын гаралтай суулгах хам шинж

o   Цусан суулга. Дизентерия. Shigellosis.

o   Сальмонеллын халдвар. Сальмонеллёз.Salmonellosis.

o   Урвах тахал. Холера. Cholera.

o   Ротавирусийн халдвар. Ротавирусная  инфекция. Rotaviral infection.

o   Эшерихиозын халдвар. Эшерихиоз. Escherichiosis

o   Гэдэсний иерсиниоз. Кишечный иерсиниоз.иYersinia enterocolitica.   

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он