picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 14:31

ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2015оны 01-р сарын 21              

2015 оны 01-р сарын 18-ны байдлаар 3 тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 21790 тохиолдол, 8690 (39.8%) нас баралт бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтын тоог өвчлөл бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Одоогоор 2 тивийн 5 улс (Гвиней, Либери, Сьерра Леон, Мали, Их Британи)-д Эбола вируст халдварын дэгдэлт  бүртгэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт Эбола вируст халдварын өвчлөлийн дэгдэлт эрчимтэй байгаа 3 (Сьерра Леон, Гвиней, Либери) улсад өвчлөлийн тархалт буурч 428 тохиолдол бүртгэгдсэн байна. Эбола вируст халдвар 100 000 хүн ам тутамд Гвиней улсад 26 тохиолдол 16 нас баралт, Либери улсад 206 тохиолдол, 86 нас баралт, Сьерра Леон улсад 170 тохиолдол, 48 нас баралттай байна. Эбола вируст халдварт өртсөн 15-45 насны бүлгийн (100 000 хүн амд 98 тохиолдол) өвчлөлийг 14-аас доош насны бүлгийн өвчлөлтэй (100 000 хүн амд 33 тохиолдол) харьцуулахад 3 дахин илүү өртсөн ба 45-аас дээш насны бүлэг 100 000 хүн амд 125  тохиолдол буюу бараг 4 дахин их өртсөн байна. Эбола вируст халдварын батлагдсан болон болзошгүй тохиолдлын хүйсийн харьцаа орйролцоо ба 74 эрэгтэй, 76 эмэгтэй 100 000 хүн амд ноогдож байна.

Эбола вируст халдвартай өвчтөнүүдийн 100%-г тусгаарлан, эмчилж, ЭВХ-тай холбоотой нас барагсдыг 100% аюулгүй оршуулах зорилго тавин ажиллаж байна.

БНА Конгоулсын Эбола вируст халдварын дэгдэлт энэхүү баруун африкийн дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарсан бөгөөд 66 тохиолдол бүртгэгдэсэнээс 49 нь нас барсан ба 2014 оны 11-р сарын 20-нд Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор мэдэгдлээ.

Эбола вируст халдвараар нийт 846 эрүүл мэндийн ажилчид өртөж, 506(59.8%) нас баралттай байна.

Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэбсайтаас авч болно.  

http://apps.who.int/ihr/eventinformation/event/2014-e000044

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он