ХӨСҮТ боловсролын байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүллээ 

Arslan.mn

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөх, ойлголтоо нэгтгэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг БШУЯ-наас өнөөдөр зохион байгуулж байна. Уг сургалтанд Аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга удирдах ажилтнууд 31 хүн оролцож байна. 


Уг сургалтын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан Ковид-19 нөхцөл байдал, анхаарах асуудал сэдвээр мэдээлэл зөвлөгөөг өглөө. 

Arslan.mn
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан энэ үеэр “Коронавируст халдварын 5-р давалгааг үүсгэх Омикрон BA.5 хувилбарын нууц үеийн хугацаа 2.0 хоног, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх шинжүүд 41-58 хувьд илэрч байна. 
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 0-17 хүртэлх насны 108 хүүхэд шинээр халдвар авсан  бөгөөд нийт хүүхдийн өвчлөл дотор 74% нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байна. Үүнээс 5-11 насныхан нийт тохиолдлын 44.5% буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. Иймд хүүхдийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. 
Ковид-19-ийн эсрэг вакцин 5-11 насныханд 8 сараас эхэлсэн бөгөөд одоогоор 800 гаруй хүүхэд эхний тунгаа хийлгээд байна. Пфайзер-БиоН’Тех үйлдвэрийн энэхүү вакциныг 2021 оны 4-р сараас эхлэн улс орнууд хүүхдийн вакциныг хийж эхэлсэн хийгээд одоогийн байдлаар16 улсад хэрэглэж байна. Дархлаажуулалтын үр дүн 95%-иас дээш, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл насанд хүрэгчдэд хэрэглэсэн вакцинаас бага байгааг судалгааны үр дүнг нотолсоор байна. 
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр ИДЭВХЖЛИЙН ТҮВШИНД байна.” гэдгийг онцолж байв. 

Arslan.mn