picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 3-р сарын 06, Баасан гариг, 10:36

2608 ДЭМБ: Эбола вируст халдварын мэдээлэл

2015 оны 03-р сарын 1-ны байдлаар 3 тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 24124  тохиолдол, 9856 (40.8%) нас баралт бүртгэгдсэн байна.

Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтын тоог өвчлөл бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Одоогоор 2 тивийн 4 улс (Гвиней, Либери, Сьерра Леон, Их Британи)-д Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж байна. Эбола вируст халдварын өвчлөлийн дэгдэлт эрчимтэй байгаа 3 улс (Сьерра Леон, Гвиней, Либери ).  Сүүлийн  долоо хоногт Либери улсад шинэ батлагсан тохиолдол бүртгэгдээгүй ба Сьерра Леон, Гвиней-д  шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт өндөр хэвээр байна. Өмнөх долоо хоногоос шинэ 329 тохиолдолоос 132 (Сьерра Леон-81, Гвиней-51,) батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Эбола вируст халдвар 100 000 хүн ам тутамд Гвиней улсад 26 тохиолдол, 16 нас баралт, Либери улсад 206 тохиолдол, 86 нас баралт, Сьерра Леон улсад 170 тохиолдол, 48 нас баралттай байна. Эбола вируст халдварт өртсөн 15-45 насны бүлгийн өвчлөлийг 14-аас доош насны бүлгийн өвчлөлтэй харьцуулахад 3 дахин илүү өртсөн ба 45-аас дээш насны бүлэг 100 000 хүн амд 125 тохиолдол буюу бараг 4 дахин их өртсөн байна. Эбола вируст халдварын батлагдсан болон болзошгүй тохиолдлын хүйсийн харьцаа ойролцоо буюу 74 эрэгтэй, 76 эмэгтэй 100 000 хүн амд ноогдож байна.

2015 оны 1-р сарын 25 дахь долоо хоногийн байдлаар Эбола вируст халдварын батлагдсан болон болзошгүй тохиолдлын хавьталуудаас Гвиней улсад бүртгэгдсэн 26 тохиолдлын 14(54%), Либери улсад 7 тохиолдлын 7(100%), Сьерра Леон улсын 121 тохиолдлын 26(21%)-д шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эмнэлэгт хэвтсэн тохиолдлуудын дунд нас баралтын түвшин 53%-64% байна.

2015 оны 1-р сарын 15-ны байдлаар 4 улс  (Ангол, Филлиппин, БНАСАУ, Тринадад Тобаго) одоо өвчлөл бүртгэгдэж байгаа 3 улсаас ирсэн зорчигчдыг 21 хоногийн туршид зайлшгүй тусгаарлалтад байлгах, агаар, газар болон далайн боомтын хилээ хаасан 32 улс, нэвтрэх визанд хязгаарлалт, хориг тавьсан 7 улс байгаа ба нийт 4 тивийн 43 улсад Эбола вируст халдварын эсрэг олон улсын аялал, тээвэр, худалдаанд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр арга хэмжээ авч байна.

БНА Конгоулсын Эбола вируст халдварын дэгдэлт энэхүү баруун африкийн дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарсан бөгөөд 66 тохиолдол бүртгэгдэсэнээс 49 нь нас барсан ба 2014 оны 11-р сарын 20-нд Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор мэдэгдлээ. Мали улсад Эбола вируст халдвар 2014 оны 10-р сарын 23-нд анх бүртгэгдэж, 2015 оны 01-р сарын 18-нд Эбола вируст халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор мэдэгдлээ. 

Эбола вируст халдвараар нийт 869 эрүүл мэндийн ажилчид өртөж, 491(56.5%) нас баралттай байна.

Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэбсайтаас авч болно.  http://apps.who.int/ihr/eventinformation/system/files/WHO%20Ebola%20Situation%20Report%2028%20-%2004-03-2015%20Corrigendum.pdf

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он