picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 3-р сарын 11, Лхагва гариг, 11:20

 

Эбола вируст халдварын тухай Их Британиулсын мэдээ

 

2014 оны 12–р сарын 29-нд Их Британи улсын үндэсний зохицуулагчаас Сьерра Леон улсад эболагийн эмчилгээний төвд сайн дурын ажилтнаар ажиллаж байгаад буцаж ирсэн эрүүл мэндийн ажилтан эбола вируст халдвар авсан болохыг ДЭМБ-д мэдээлсэн.

Тохиолдлын талаарх мэдээлэл:

Өвчтөн 2014 оны 12-р сарын 28-нд Сьерра Лоен улсаас Глазго улсад Морокко улсаар дамжин ирсэн ба аялалын туршид Эбола вируст халдварын ямар нэгэн  шинж тэмдэг илрээгүй байна. 2014 оны 12-р сарын 29-нд  өвчтөн халуурч, булчингаар өвдөж, бие тавгүйрхсэн ба Гартнавел эмнэлгийн халдварт өвчний тасагт хэвтэж тусгаарлагдсан ба үдээс хойш лабораторийн шинжилгээний хариугаар Эбола вируст халдвар гэдэг нь батлагдсан байна. 2014 оны 12-р сарын 30-нд Лондон хотын Рояал эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн. 2015 оны 1-р сарын 23-нд өвчтөний эбола вируст халдварын 2 удаагийн сорилоор сөрөг гарсан тул 2015 оны 1-р сарын 24-ны өдөр эмнэлгээс гарсан байна.

2015 оны 1-р сарын 18-нд Их Британи улсын эрүүл мэндийн ажилтантай хамт (2014 оны 12- сарын 28-нд Глазго улсаас Их Британи, ЛондонгийнХитроу, Марокко, Касабланкагаар дамжин Сьерра Леон руу буцаж ирсэн) нислэгийн турш хамт нислэг үйлдсэн зорчигчдыг 21 хоногийн хугацаанд хяналтанд байлгасан байна.

Өвчтөний 2 удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан ба шинжилгээний хариу сөрөг гарсан өдрөөс  хойш 2015 оны 3-р сарын 7 хүртэл 42 хоног өнгөрсөн байна. Тиймээс Их Британи улс нь ДЭМБ-ын удирдамж дээр үндэслэнЭбола вирусын халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарласан байна.

Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэбсайтаас авч болно.

http://apps.who.int/ihr/eventinformation/bulletin/30861-event-update-2014-12-30  
http://apps.who.int/ihr/eventinformation/bulletin/30864-event-update-2015-01-01  
http://apps.who.int/ihr/eventinformation/bulletin/30875-event-update-2015-01-09  
http://apps.who.int/ihr/eventinformation/bulletin/30899-event-update-2015-01-21

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он