picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 3-р сарын 20, Баасан гариг, 11:00

ДЭМБ-ын  Эбола вируст халдварын мэдээлэл

2015 оны 03-р сарын 15-ны байдлаар 3 тивийн 10 улсад Эбола вируст халдварын нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 24767 тохиолдол, 10243(41.3%) нас баралт бүртгэгдсэн байна.

Нийт өвчлөлийн тохиолдол, нас баралтын тоог өвчлөл бүртгэгдсэн улсаар харуулсан байдал:

Одоогоор 1 тивийн 3 улс (Гвиней, Либери, Сьерра Леон,)-д Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдсэн ба Эбола вируст халдварын өвчлөлийн дэгдэлт эрчимтэй байгаа 3 улс (Сьерра Леон, Гвиней, Либери )-д мэдээлсэн хэвээр байна. Сүүлийн 3 долоо хоног дараалан Либери улсад шинэ батлагсан тохиолдол мэдээлээгүй байна. 3-р сарын 15-ны байдлаар энэ долоо хоногт 419 шинэ тохилдол бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 125 сэжигтэй тохиолдолыг Либери улсаас мэдээлсэн ба сорьцын дүнгээр сөрөг гарсан байна.

3-р сарын 15-ны байдлаар Сьерра Леон, Гвинейн нийт 12 мужид батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн байна. Энэ нь газар зүйн байршлын хувьд Конакригийн зүүн хэсэг болон  Фритауны өмнөд хэсгийн байршилтай мужууд байна. Сүүлийн 21 хоногийн дотор батлагдсан тохиолдол 4 дүүрэгт нэмж бүртгэгджээ.

3-р сарын 14-нөөс 15 –ны хооронд Фритаунд болсон уулзалт нь боломжтой газруудад эболагийн эмчилгээний төв болон нийгмэн эрүүл мэндийн төвүүдийг аюулгүй ашиглалтаас гаргах удирдамжийг эцэслэн гаргасан байна.

3-р сарын 15-ны тухайн долоо хоногт 11 эрүүл мэндийн ажилчид шинээр халдвар авсан тухай мэдээлсэн ба үүнээс Гвиней улсад 4, Сьерра Леонд 7 бүртгэгдсэн байна. Одоогоор Эбола вируст халдвараар нийт 852 эрүүл мэндийн ажилчид өртөж, 492(55.7%) нас баралттай байна.

Нэмэлт албан ёсны мэдээллийг дараах вэбсайтаас авч болно.

http://apps.who.int/ihr/eventinformation/system/files/WHO%20Ebola%20Response%20Roadmap%20-%20Situation%20Report%2030%202015-03-18.pdf

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он