picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 4-р сарын 06, Даваа гариг, 13:15

Үндэсний зөвлөх сонгон шалгаруулж авна.

Манай улс Глобаль сангаас зарлаж буй төслийн уралдаанд Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр төсөл өргөн барихаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд сүрьеэгийн тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийнэ. Үнэлгээг сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал цаашдын хандлага, сүрьеэгийн бүртгэл мэдээлэл болон тандалтын тогтолцооны чадавхи, сүрьеэтэй тэмцэх сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр нөлөөг тооцох чиглэлээр хийх бөгөөд үнэлгээнд ажиллах үндэсний зөвлөхийг шалгаруулж байна.

Тавигдах шаардлага:

·         НЭМ, тархвар зүйн чиглэлээр мэргэшсэн байх,

·         Сүрьеэгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай,

·         Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай,

·         Судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх.

Сонирхсон хувь хүмүүс өргөдөл, хувь хүний товч намтар, диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбарын хамт бэлтгэн битүүмжилж 2015 оны 4 сарын  10 дотор ирүүлнэ үү

Өргөдөл хүлээн авах хаяг: БЗД, Намянжугийн гудамж, ХӨСҮТ-ийн байр Сүрьеэгийн тандалт судалгааны алба, 23 тоот өрөө. Утас : 11-451166

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он