picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Сувилахуйн алба

Уриа:

Сувилагч шинэчлэгч хүчүр дүнтэй, үр ашигтай тусламж үйлчилгээ

Алсын хараа:

Эмчлүүлэгч үйлчлүүлэгчээ дээдлэгч, сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай үзүүлэгч,хөгжил дэвшилд тэмүүлэгч, эв эеийг эрхэмлэгч хамт олон байх

Сувилахуйн албаны зорилго:

Халдварт өвчний үед сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд, сувилагч,эмнэлгийн тусгай мэргэжилтний бүхийл үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, асуудлыг шийдвэрлэхэд оршино.

Албаны товч танилцуулга:

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын 2002 оны 37 тоот тушаалаар байгуулагдсан.

Сувилахуйн алба нь сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаанд,хяналт үнэлгээ өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, сургалтанд хамруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

Хүний нөөц:

Сувилахуйн албаны дарга: Г.Бор /Сувилахуйн ухааны магистр

                                                              Сувилагч мэргэжлийн тэргүүлэх зэрэг/

Сувилахуйн арга зүйч: Ш.Мөнхцэцэг /Сувилагч мэргэжлийн тэргүүлэх зэрэг/

Сувилахуйн арга зүйч: Б.Энхбаяр /Сувилагч мэргэжлийн тэргүүлэх зэрэг/ 

Сувилахуйн арга зүйч:Н.Норовжаргал /Сувилагч мэргэжлийн тэргүүлэхзэрэг/ бүрэлдэхүүнтэй нар ажиллаж байна.

Тус төвд нийт 270-аад сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

Үүнээс бакалавр боловсролтой 120 гаруй,  мэргэжлийн тэргүүлэх, ахлах зэрэгтэй 90 гаруй сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

Сувилахуйн албаны хамт олон

Тасгийн Ахлах сувилагч нар

 

 

 

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он