picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Улаан бурхан  /Measles/

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм.

Түүх  

o   IX зууны үед Арабын эмч Rhazes  улаанбурханы эмнэлзүйн тухай бичиж Morbilli гэж нэрлэж байсан.

o   XVIIзууны үед Английн эрдэмтэн Т.Сиденгам , францын эмч Мортон нар улаанбурханы тухай бичиж байсан.

o   XVIIIзууны үед Италын эрдэмтэн Р.Борсиери улаанбурхан өвчнийг биеэ даасан өвчин гэж тэмдэглэж байсан.

o   Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас 4 хүүхэд дутмын нэг нь нас барж байсан.

o   1900-1910  онд зөвхөн Европд нэг сая орчим хүүхэд эндэж байсан. Иймээс хүүхдийн тахал гэж нэрлэж байсан.

o   XXзууны эхэнд улаанбурхан өвчнийг вирусийн гаралтай  болохыг тогтоосон бөгөөд 1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийг анх ялган авсан.

o   1967 онд Оросын эрдэмтэн  А.А Смородинцевын удирдсан эрдэмтэд  Улаан бурханы вакциныг  гаргаж  авсан          

Орчин үед Улаан бурхан өвчнийг  судалсан түүхийг 3 үе болгон авч үзэж байна.

1. Нянгийн эсрэг эмүүдийг хэрэглэхээс өмнөх үе

2. Нянгийн эсрэг эмүүдийг хэрэглэсэн үе

3. Идэвхтэй дархлаажуулалтаас хойшхи үе        

1-р үе. Нянгийн эсрэг эмүүдийг хэрэглэхээс өмнөх үед өвчин дэлхий нийтээр элбэг, явц хүнд, нас баарлт эндэгдэл туйлын их байсан.

2-р үе. Нянгийн эсрэг эмүүдийг хэрэглэсэн үе нь антибиотек болон сульфаниламидыг бүлгийн эм бэлдмэл эмчилгээнд нэвтэрсэн үе

3-р үе. Идэвхтэй  дархлаажуулалтыг 1960-аад оны эхэнд  хийж, 1967онд анхны вакцин гаргаж авсан ба үүний үр дүнд өвчлөл эрс буурсан.

Үүсгэгч

Morbillivirus нь Парамиксовирусийн овгийн РНХ агуулсан хөхлөг гадаад бүрхүүлтэй,нуклеокапсид-гемагглютинин агуулсан вирус юм.

o   N-нуклеопротейн

o   P- полимеразпротейн

o   L-largeprotein

Энэ 3 уураг нь РНХ-ийн бүтцэнд ордог.

o   М протейн

o   Н гликопротейн(вирусыг эсийн өвөрмөц рецепторт бэхлэх болон гемагглютинац үүсгэх)

o   F гликопротейн (вирусыг эсийн дотор оруулах, гемолиз үүсгэх чадвартай)

Антиген бүтэц нь:

o   Тогтвортой

o   Халдварлах

o   Компенсант холбох

o   Цус задлах

o   Цус наалдуулах шинжтэй

o   Вирус гадаад орчинд тэсвэргүй, хучуур эд (амьсгал, ХБЗ, нүд, мэдрэл)тунгалагын эдийг сонгомлоор гэмтээнэ.

  •   Тасалгааны хэмд – 34 цаг
  •   УФО – 0
  •  +500С – 15’
  •   +600С моментально үхнэ.
  •   Хими физикийн бодисуудад тэсвэр муутай.

Тархвар судлал

o   Халдварын эх уурхай өвчтэй хүн

o   Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.

o   Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус          шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. халдварлалтын индекс 95-100% байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх  сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно

Эмгэг жам

Үндсэн 5 үе шатаар явагдана.

o   Халдварлах үе

o   Эргэн тойрны тунгалагын зангилаанд тархах үе

o   Анхдагч вирусеми

o   Хоёрдогч вирусеми

o   Дархлаа тогтож эдгэрэх үе

Эмнэл зүйн ангилал:

 

Хэв шинжит /эгэл/ хэлбэр:

Хүндийн зэргээр: Хөнгөн, дунд, хүнд 

Эмнэл зүйн үе шатаар: нууц үе, улаймал үрэвслийн үе, тууралтын үе, нөсөөжлийнүе, эдгэрэлтийн үе.

Хэв шинжт бус /эгэл бус/ хэлбэр:

o   Митигированный /хөнгөрүүлсэн улаан бурхан/

o   Вакцины дараах урвал

o    Цусархаг

o    Хорт буюу хэт хордлогот

Эмнэл зүй:

o   Нууц үе дунджаар – 9-11 хоног /21 хоног/

o   Улаймал үрэвслийн үе /3-4 хоног/

  •   Ерөнхий хордлогын хам шинж
  •   Амьсгалын замын үрэвслийн хам шинж
  •   Нүдний салст бүрхүүлийн үрэвслийн хамшинж
  •   Салстын тууралтын хам шинж /энэнтема/
  •   А. Бельский-Филатов-Копликийн толбо
  •   Б. Германы толбо
  •   В. Петены тууралт

-       Тууралтын үе /3-4 хоног/

-       Нөсөөжлийн үе /5-7 хоног, 14-21 хоног/

-       Эдгэрэлтийн үе

Хавьтагсдад иммуноглобулин вакцин тариулсан үед нууц хугацаа нь 21 хүртэл уртасна.  Хамгийн богино нь 7 хоног, хамгийн урт нь 21 хоног хүртэл байж болно.Нууц хугацаа нь дунджаар 9-11 хоног.

Улаймал үрэвслийн үе:

o   Энэ үе нь 3-4 хоног үргэлжилж дараах хам шинжүүдээр илэрнэ.

o   А. Ерөнхий хордлогын хам шинж: 38-39 хэм хүртэл халуурах, хоолонд дургүй болох, ядарч сульдах, уур уцаартай сулбагар болох, бага насны хүүхэд бөөлжих, 1-2 удаа шингэн суулгах шинжүүд илэрнэ.

o   Б. Амьсгалын дээд замын үрэвслийн хам шинж: - Ларингит, ринит, коньюктивит

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он