picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

ДОХ/Бэлгийн замаар дамжих халдварын амбулатори

Найдвартай утас:  11-450867 /Зөвөлгөө авах/

ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны амбулатори буюу “Улаантууз” эмнэлэг тусламж

үйлчилгээний 3-р шатлалын түвшинд ажиллаж, дараах үйлчилгээг үзүүлж байна:

1.    Улсын хэмжээнд мөрдөх БЗДХ-ын оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бусад баримт бичиг боловсруулах

2.    Аймаг, дүүргийн мэргэжлийн нэгж байгууллагад хяналт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

3.    Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх:

o   Орон нутаг, дүүргээс БЗДХ, ХДХВ/ДОХ-ын онош тодруулахаар илгээсэн хүмүүсийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх

o   ХӨСҮТ болон клиникийн эмнэлэгээс БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр ирсэн дуудлагаар үйлчлэх  

o   БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх

o   Сайн дураараа  ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах

o   Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт)

Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний  кабинетуудаар үзүүлж байна. Үүнд:

o   Эрэгтэй үзлэгийн кабинет №1

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМД гаргах/  №2

o   Эмэгтэй үзлэгийн кабинет №3

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №5

o   Цахилгаан эмчилгээний кабинет №11

o   Тарианы өрөө №15

o   Шинжилгээний өрөө№16

Дээрхи кабинетуудад  нийт 6 эмч, 2 бага эмч, 2 зөвлөгч,  5 сувилагч  ажиллаж байна. Үүнд:

o   Үзлэгийн кабинет /№5, №3/ тус бүрт  2 эмч

o   Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /№4/-д  2 эмч

o   Цахилгаан эмчилгээний кабинет /№12/-д 1 эмч

o   Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет /№1/-д 2 эмч, 1 зөвлөгч

o   Тарианы өрөө /№28/-д 1 сувилагч

o   Шинжилгээний өрөө /№23/-д 2 сувилагч

o   Тэжээл хариуцсан 1 сувилагч

o   Хөтөч сувилагч 1

o   Найдвартай утас /№17/-д зөвлөгч бага эмч

o   Тасаг хариуцсан /№17/-д 1 бага эмч

Үзлэгийн кабинетуудын ажиллах цагийн хуваарь

Үзлэг шинжилгээ өрөө №5, №3

Зөвлөгөө өгөх өрөө №4, №3

Шинжилгээ өгсөн өдөр, цаг

Шинжилгээний хариу авах өдөр, цаг

Даваа

8.30- 12.30

Мягмар

13.00-15.00

Мягмар

8.30- 12.30

Лхагва

13.00-15.00

Лхагва

8.30- 12.30

Пүрэв

13.00-15.00

Пүрэв

8.30- 12.30

Баасан

13.00-15.00

Баасан

8.30- 12.30

Даваа

13.00-15.00

Бямба,Ням

амарна

Анхаарах нь: Шинжилгээ авах явцын дунд 15 минут өрөөний ариутгал хийнэ

Даваа-Баасан: 12.30-13.00 - Цайны цаг

Үйлчлүүлэгчид нян судлал/мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

Эрэгтэйчүүд:

  1. Өглөө шээхгүй ирэх

Эмэгтэйчүүд:

1.  Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх

2.  Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх

3.  Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх

I. Шинжилгээ өгөхдөө

1. Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;

2. Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;

           II. Шинжилгээний хариу авахдаа:

1. Өөрийн биеэр ирэх

2. Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд  хариуг олгоно.

3. Шижилгээний хариу тухайн сар дотроо авах

4. Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах

Сайн дураараа БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах зорилгоор хандаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг шинжилгээг хийхдээ ХӨСҮТ-ийн захирлын 2010 оны 04 сарын 07-ны өдрийн 2/28 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан үнийн тарифийг мөрдөж байна:

o   Эрүүл зүйн шинжилгээ /дэвтрийн/ ..................................    2000₮

o   Ажилд орох .........................................................................  3000₮      

o   Гэр бүл болох ....................................................................   5000₮

o   Гадаад иргэн монгол хүнтэй гэр бүл болох ....................  10000₮

o   Гадаад оронд суралцах.....................................................   5000₮

o   Гадаад оронд гэрээгээр ажиллах ..................................... 10000₮

o   Виз сунгах, гадаад иргэн оршин суух зөвшөөрөл авах .....10000₮

o   Мэс заслын хагалгаанд орох ............................................... 1000₮ 

o   Электрокоагуляц эмчилгээ .....................................................5000₮

 

 

 

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он