picma.ru | 1joomla.ru
PDF Хэвлэх И-мэйл

Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж”-ийн товч танилцуулга

2007 оноос улсын хэмжээнд халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах тандалтын тогтолцоо улсын хэмжээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд “Тандалтын үндэсний нэгж” анх байгуулагдсан. 2011 онд “Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний нэгж” (ЭСХАХН) болж шинэчлэгдсэн.

ЭСХАХН-ийн зорилго

Халдварт өвчний  дэгдэлт, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болзошгүй үйл явдлыг эрт илрүүлэх, тохиолдолд болон үйл явдалд суурилсан тандалтыг зохион байгуулж, хариу арга хэмжээг шуурхай авах

ЭСХАХН-ийн гүйцэтгэх үүрэг

-Аймаг, нийслэлийн бүх шатны тандалтын нэгжүүдээс 7 хоног бүр халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын мэдээг цахим хэлбэрээр авч, мэдээллийн санд нэгтгэн, дүн шинжилгээ хийж, тандалтын нэгжүүдэд эргэн мэдээлэх

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал гэж үзвэл хариу арга хэмжээг  холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран  шуурхай зохион байгуулж, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах

-Халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлыг  эрт илрүүлж, аймаг, нийслэлийн тандалтын нэгжүүдэд мэдэгдэн, мэргэжлийн багийг ажиллуулан хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах

-Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээний талаар   заавар, журам, зөвлөмж, стандартыг боловсруулан гаргах

-Бүх шатны тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангах

-Тандалтын нэгжийн мэргэжилтнүүдийг сургах сургалтын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх

-Улсын хэмжээнд  нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдлын  мэдээллийн санг (цаас, цахим  хэлбэрээр) бүрдүүлэх

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлтийг   Эрүүл мэндийн яаманд 24 цагийн дотор яаралтай  мэдээлэх

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний хамшинж, сэжигтэй, өвөрмөц тохиолдлын оношийг шинжилгээгээр баталгаажуулж, лабораторийн тандалтын мэдээг авах

-Лабораторийн сүлжээ байгуулж, лабораториудад ялгасан өсгөвөрт  баталгаажуулалт, эргэн мэдээлэл, гадаад, дотоод чанарын хяналт хийх болон  лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж оношлуурын захиалгыг хүлээн авч, хангуулах арга хэмжээг авах

ЭСХАХН-ийн бүрэлдхүүн

Нэгжийн дарга, 5 их эмч, 2 бага эмч, 1 програмист нарын бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ХӨСҮТ

Developed by JoomVision.com

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв© 2011 он