Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтан ажлын байранд урьж байна

 

Ажлын байрны нэр

Ханган нийлүүлэлт хариуцсан гэрээт ажилтан

Байгууллага, тасаг нэгж

ХӨСҮТ, Сүрьеэ Тандалт Судалгааны Алба

Гүйцэтгэх үндсэн үүрэг

 

  • Сүрьеэгийн эмийн гаалийн бүрдүүлэлт хийх, гаалиас татан авах үйл ажиллагааг зохион байгуулах
  • Ханган нийлүүлэлттэй холбоотой баримт бичиг, албан тоот боловсруулах
  • Нэгжүүдийн эм, хамгаалах хэрэгсэл, тоног, төхөөрөмжийн ашиглалт, даатгал, эд хариуцагчид хяналт тавих
  • Холбогдох тайлан, тооцоо тухай бүр гаргах, тайлагнах
  • Нийлүүлэгдсэн эм, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлсийн бүртгэл, зарцуулалтад  хяналт тавих
  • Байгууллага болон албаны хэмжээнд зохиогдож буй үйл ажиллагаанд  идэвхитэй оролцох

Орон тоо

2

Боловсрол

Дээд мэргэжилтэй

Ажлын туршлага

  • Үндсэн мэргэшлээрээ 1-оос дээш жил ажилласан
  • Бичиг баримт,  тушаал шийдвэр боловсруулах туршлагатай байх

Ур чадвар

  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Байгууллагын болон эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвартай;
  • Идэвхи санаачлагатай,багаар ажиллах чадвартай

Тусгай шаардлага

  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

  • Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд батлагдсан санхүүжилтийн дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг 

Утас:99265439, 96015439

Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа

           2023.10.03-2023.10.10-ний 12:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Сургууль төгссөн диплом, гэрчилгээ (нотариат)
  • Лиценз (нотариат)
  • Иргэний үнэмлэх (нотариат)
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг