Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол улсын ХДХВ/ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO) үнэлгээний ажлын хүрээнд үндэсний зөвлөх сонгон шалгаруулалтанд урьж байна. 

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Улаанбаатар хот болон  сонгогдсон аймаг, зарим нэгж байгууллагуудад хийгдэх “Монгол улсын ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх үндэсний зөвлөхийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

Судалгааны зорилго:

               Сүрьеэ болон ХДХВ-ын оношилгооны сүлжээ, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой байдлаар загварчлах.

Үндэсний зөвлөхөд тавигдах ерөнхий шаардлага:

  • Анагаах ухаан, Био-Анагаах, Эмнэлзүйн микробиологийн, болон нийгмийн эрүүл мэндийн түүний дотор халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн
  • Үндэсний төв, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, түүний дотор сүрьеэгийн эсвэл ХДХВ-ын лабораторийн чиглэлээр ажилласан туршлагатай доктор ба түүнээс дээш эрдмийн цолтой
  • Лабораторийн зөвлөх эрх бүхий байх
  • Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Үндэсний зөвлөхийн хийж гүйцэтгэх ажил:

  • Оролцогч талуудтай зөвлөлдөх замаар Оношилгооны сүлжээний оновчтой байдлын хамрах хүрээ болон өгөгдлийн гол параметрүүдийг тодорхойлох
  • Сүрьеэгийн оношилгооны лабораториудын байршил, хүчин чадал ашиглалтын талаарх мэдээллийг үндэсний сүлжээгээр дамжуулан цуглуулах
  • Үнэлгээнд оролцогчдыг сургах
  • Чанарын гадаад хяналт, бүрэн байдлын талаархи мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, үнэлэх
  • Сүрьеэг оношлох түрхцийн шинжилгээ, GeneXpert, эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний одоогийн (суурь) хэрэгцээг хамтран тооцоолох
  • ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд одоогийн байдал, эрэлт хэрэгцээг хамтран тооцоолох
  • Одоо байгаа оношилгооны төхөөрөмжүүдийн лавлагааны загвар, туршилтын хүртээмжийн хүчин чадал, ашиглалтын байдалд дүн шинжилгээ хийх
  • Үйлчилгээний газарзүйн хүртээмжийг судлах, боломжит хүчин чадлыг ашиглах, эрэлт хэрэгцээг турших гэх мэт олон төрлийн интерактив дүрслэлийг олон улсын зөвлөхүүдтэй хамтран бий болгох
  • Суурь зураглал, шинжилгээнд илэрсэн, үндэсний эрүүл мэндийн зорилтуудтай уялдуулан оновчлолын хувилбаруудыг ЭМЯ болон түншүүдтэй хамтран бүтээх
  • Тайлан бичих, орчуулгыг хянах

Хугацаа: 2023 оны 11-р сараас эхлэн 4 сар

Бүрдүүлэх материал:

  • Тухайн үндсэний зөвлөхөөр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  • Товч намтар, танилцуулга
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
  • Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.

Хаяг:       Э.Уянга, СТСА-ны даргын үүргийг хавсран гүйцэтгэгч,  Утас: 99028437
               Б.Оюунбэлэг,  ДОХ/БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч, Утас:  95100151