ТАРХВАР СУДЛААЧ ЭМЧИЙН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

 

Ажлын байрны нэр

Халдварт өвчин тандалт судалгааны алба

Байгууллага, тасаг нэгж

Гепатит вирусийн халдвартай тэмцэх тандалт судалгааны тасаг

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Монгол улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу гепатитын вирусийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, тандах, өвчлөлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, мэргэжил арга зүйгээр хангах

Орон тоо

2

Боловсрол

Хүний их эмч, тархвар судлаач эмчийн бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх

Нарийн мэргэшил

Тархвар судлаач эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн

Ажлын туршлага

2-с доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

  • Гепатитын вирусийн халдварт өвчний чиглэлээр улс, нийслэлийн хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, өвчлөлийн байдалд судалгаа дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний талаар тушаал, шийдвэр зөвлөмж, санал боловсруулах
  • Гепатитын вирусийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар мэргэжлийн байгууллага, иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулах
  • Гепатитын вирусийн халдварын эрсдэлийн талаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах

Тусгай шаардлага

  • Дүн шинжилгээ хийх, албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, дүгнэх
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай, гүйцэтгэл сайтай ажиллах
  • Хариуцсан ажил, үүрэг даалгаврыг хариуцлагатай гүйцэтгэх, эцэслэх, эргэн мэдээлэх
  • Бүтээлч, идэвхтэй, санаачилгатай ажиллах, албаны болон байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад туслан гүйцэтгэх
  • Ажлын ачаалал дааж, тогтвор суурьшилтай ажиллах:
  • Ёс зүйн болон мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй байх,

Байгууллагаас өгөх хангамж, урамшуулал

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу

Байгууллагын хаяг

БЗД-ийн 14-р хороо Нам-Ян-Жугийн гудамж

Материал хүлээн авах ажилтны утас, цахим шуудангийн хаяг

ХӨСҮТ, Захиргаа, хүний нөөцийн алба 204 тоот

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Материал хүлээн авах хугацаа

2024.01.30 - 2024.02.09-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет  (А, Б анкет 2019 он)
  • Бакалавр, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн дипломын хуулбар
  • Лицензийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Зэргийн үнэмлэх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • “4х6” хэмжээтэй 2 хувь цээж зураг